БНАСАУ-ын төр засаг, тус улсын тэргүүн асан Ким Чен Ирийг оршуулах үеэр Хятадтай хилээ бүрэн хаах тушаал өгсөн байна. Оршуулгын ажиллагаа 12-р сарын 28-нд Пхеньянд болох юм. Сөүлийн “Тона ильбо” сонин өнөөдөр тус улстай хил залгаа хятадын Зилинь мужийн хилийн цэргийн эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. БНАСАУ, Хятад улсын хил дээрх хилийн боомт 12-р сарын 29-нд хэсэгчлэн нээгдэх юм байна. Дараа нь энэ хилийн боомтууд 2012 оны эхэн хүртэл дахин хаагдана. Ким Чен Ирийг оршуулах үеэр нутгийн иргэд ирж нэг минут номхон зогсож, эмгэнэлээ илэрхийлэхэд зориулсан танхимуудыг БНАСАУ-ын бүх томоохон хотуудад нээхээр төлөвлөөд байна.