Москвагийн Кремлийн ордонд өчигдөр Бүх оросын анхны гацуур модны наадам боллоо. ОУ-ын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд Христийн мэндэлсэн өдрийн болон Шинэ жилийн баярыг тохиолддуулан төрийн тэргүүний илгээсэн мэндчилгээг ерөнхийлөгчийн гэргий Светлана Медведева танилцууллаа. Кремлийн Соборын талбайд байрлуулсан гайхамшигтай сайхан гацуур мод, цагын дохиогоор нь шинэ 2012 онтой золгох Спасскийн цамхаг зэргийг санан дурсаж явахыг тэрээр хүүхдүүдэд санууллаа. Энэ баярт 6000 сурагч ирсэн байна. Ордоны танхимын өмнөх хонгилд тэд дуртай үлгэрийн баатруудтайгаа хөгжилдөн тоглож байгаад дараа нь концертоо үзэхээр үзэгчдийн танхимд орсон байна.

Гэрэл зураг