Төр засгийн янз бүрийн түвшинд бүрэн эрхийг дахин хувиарлах асуудлыг хэлэлцэхийн тулд ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Москвад Төрийн зөвлөлийг хуралдуулна. Төсөв хоорондын харилцаа болон татварын системд оруулсан өөрчлөлтийг оролцуулаад энэ сэдвээр өөрсдийн санал бодлыг амбан захирагчид хэлэх ба энэ хэлэлцээрийн дүнгээр ерөнхийлөгч даалгавар өгнө гэж төрийн тэргүүний туслах Аркадий Дворкович сэтгүүлчидэд мэдээллээ. Тодорхой шийдвэрийг 3 сарын дотор гаргах ёстой. Өнгөрсөн пүрэв гаригт Медведев Холбооны хуралд илгээлтээ оруулахдаа, ОУ-ын удирдлага төр засгийн бүрэн эрхийн дахин хувиарлалтыг үе шаттайгаар хэдэн жилийн турш явуулах болно гэж мэдэгдсэн билээ. Оросын улс төрийн системийг багцаар нь шинэчлэх шаардлагатай байна гэж ерөнхийлөгч заасан юм.