Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Зябао нар япон, хятадын компаниуд хоорондоо худалдаа хийхдээ үндэсний валютаа хэрэглэхийг харилцан дэмжихээр тохиролцлоо. Өчигдөр Бээжинд хятадын улсын облигацийг Япон улс худалдаж авах тухай тохиролцоонд хүрсэн байна. Хятадын төр засаг гадаадын улсуудад улсын облигацаа ямар хэмжээгээр худалдахыг өөрсдөө шийдэх ба облигац худалдах ажлыг улсаас хатуу хянах юм байна.Хятадын облигацийн тодорхой хязгаарлагдмал хэсгийг Япон улс худалдаж авахыг зөвшөөрнө. Энэ тохиролцоо нь япон, хятадын эдийн засгийн хэлхээ холбооны хөгжлийн замд хийж байгаа маш чухал алхам гэж үзэж байгаа юм байна. Японы улсын облигацийн  нэмэлт багцийг  Хятад улс саяхан худалдаж авсан гэж ИТАР-ТАСС мэдээлжээ. Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода өнгөрсөн ням гаригт хоёр өдрийн албан ёсны айлчиллаар Хятад улсад хүрэлцэн ирсэн юм.