Арабын улсуудын Лигийн ээлжит бүлэг ажиглагчид өнөөдөр Сири улсад хүрэлцэн ирж байна. Төр засаг сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ хийж эхлэх, улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлэх, хүчирхийлэлийг зогсоох, засгийн газрын цэргүүдийг хотоос гаргах зэрэг Арабын улсуудын Лигийн төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж байгаад тэд хяналт тавих ёстой юм. Арабын 30 ажиглагчид пүрэв гаригт Дамаскт ирсэн билээ. Өнөөдөр дахиад 150 хүн ирнэ. Дамаск, Арабын улсуудын Лигтэй энхийн гэрээнд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан ба түүний зарим хэсгийг нь хэрэгжүүлээд байна.