Католик болон протестант шашинтнууд Хирстосын мэдэлсэн өдрийг тэмдэглэж байна. Ромын хамба лам 16-р Бенедикт Ватиканы гол дуган гэгээн Петрийн сүмд мөргөл үйлдлээ. Энэ баярын “гадаад гял цал байдал бус” жинхэнэ утга учирт анхаарлаа хандуулахыг сүсэгтэн олонд хамба лам уриаллаа. Христосын мэндэлсэн өдрийн мөргөл Иисус Христос мэндэлсэн гэж үздэг Вифлеемд болсон байна. Иерусалимын латины хамба лам Фуад Туаль Ойрхи Дорнодод энх тайван тогтоохыг уриаллаа. Мөн Сири, Ирак, Хойд Африкийн орнуудад энх тайван амьдрал хурдан эргэн ирээсэй гэж мөргөсөн гэж тэр хэлсэн байна. Оросын католикуудын цугларах гол газар нь Москвагийн Дарь эхийн сүм болсон байна.