Москвагийн Сахаровын нэрэмжит  өргөн чөлөөнд 12-р сарын 24-нд “Шудрага сонгуулийн төлөө” уриан дор дахиад цуглаан боллоо. Энэ цуглаанд 29 мянган хүн оролцсон гэж Улсын дотоод хэргийн удирдах газраас мэдээлсэн байна. Энэ үеэр мөн коммунистууд болон либеральчууд тус тусдаа хоёр газар цуглаан хийсэн байна. Хууль дүрэм зөрчсөн ямарч үйл ажиллагаа болоогүй гэж цагдаагийнхан мэдээлжээ.  “Шудрага сонгуулийн төлөө” цуглаанд сөрөг хүчнийхэн хоёр долоо хоногийн турш бэлтгэсэн байна. Нийгмийн сүлжээнүүд, форумууд, сэтгүүлүүд сайн дурынхныг татах сурталчилгааны талбар болж хувирсан байлаа. Жагсаал цуглаанд оролцогчид хэнээр үг хэлүүлэх хүсэлтэй байгаа талаар ч санал асуулга маягын юм явуулсан байна. Жагсагчдын өнгө эзэнт гүрний хар, шар, цагаан туг улбар шар бол оросын гурван өнгөт тугтай холилдон алаглаж байлаа. Улсын бүртгэлгүй Ардын эрх чөлөөний намын тэргүүнүүдийн нэг Владимир Рыжков хэлэхдээ ерөнхий сайд В.Путин болон СЕХ-ны дарга Владимир Чуров нарийг огцруулах болон парламентын сонгуулийн дүнг өөрчлөж шинэ сонгуулийн товыг тогтоох зэрэг үндсэн шаардлагуудын учрыг цугласан олонд тайлбарлаж өглөө. Ерөнхийлөгч Д.Медведев Холбооны хуралд оруулсан илгээлтдээ улс төрийн системийг өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлагуудын жагсаалтад энэ энэ зүйл ангийг оруулсан юм.

Рыжковыг үг хэлсний дараа нэрт зохиолч Борис Акунин, нийтлэлч Дмитрий Быков болон жүжигчид, сэтгүүлчид, нийгмийн зүтгэлтнүүд үг хэллээ. Энэ цуглаан дээр дэд ерөнхий сайд, сангийн яамны сайд Алексей Кудрин гарч ирсэн нь жинхэнэ шуугиан боллоо: «Энэ цуглаантай болон эндээс гарах шийдвэртэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийн тулд би энд ирсэн юм. Жагсаал цуглаан зайлшгүй хэрэгтэй гэж би үзэж байгаа юм. Энэ нөхцөл байдалд шудрага бус сонгууль явуулсан тухай, түүний үр дүнг гуйвуулж байгаа этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх тухай, СЕХ-ны дарга Владимир Чуровыг огцруулах тухай маш сайн мэдээлэх хэрэгтэй. Шинэ сонгуулийг 12-р сарын 4-нд явуулах бэлтгэл ажлыг хийж, бүхэл бүтэн багц асуудлаар тэр дундаа улс төрийн шинэчлэлийн тухай асуудлаар төр засагтай зоригтой яриа хэлэлцээ хийх шаардлагатай» гэж Алексей Кудрин хэллээ.

Хоёр дахь удаагаа өргөн хэмжээний жагсаал цуглааныг өндөр хэмжээнд зохион байгууласан хотын захиргаа болон москвачуудад баяр хүргэж байна. Үйл ажиллагааны явцад ямарч хэрэг зөрчил гараагүй гэж Улсын дотоод хэргийн удирдах газраас мэдээлсэн байна. Цагдаа нар иргэдтэй эелдэг харьцаж тэд ч өөрийн зүгээс тийм хариу өгч цуглаан тайван болсон гэж зохион байгуулагчид нь тэмдэглэжээ. Энэ бол үнэхээр нааштай зүйл гэж ОХУ-ын Хүний эрхийн бүрэн эрхт төлөөөлөгч Владимир Лукин ярьж байна: «Бүх зүйл үвтэгш байлаа. Асар олон хүн цугларсан гэхэд ихэд сахилга баттай байсан. Хэн ч уурлаж уцаарлаж муухай ааш гаргасангүй. Энд аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаагийн удирдлаггатай би дөнгөж сая ярилаа. Бас зохион байгуулагчидтай ч ярилаа. Ямарч зөрчил гараагүй байна» гэж тэрээр ярилаа.Сахаровын нэрэмжит өргөн чөлөөнд болсон жагсаал дээр блогчин Алексей Навальный, идэвхитэн Илья Яшин нар бас үг хэллээ. Харин цуглааны төгсгөл дээр тэрбумтан, ерөнхийлөгчид нэр дэвшигч Михаил Прохоров ирсэн юм. Хэрвээ тэр төрийн тэргүүн болох юм бол улс төрийн системийн бүтцийг өөрчлөж, Төрийн Думыг тараана гэдгээ амаллаа. Тэгэхдээ ерөнхийлөгчийн суудлын төлөө тэрээр жинхэнээсээ өрсөлдөж чадах эсэх нь ирэх жилийн 3-р сард л тодорхой болох байхдаа. Тэр хүртэл сөрөг хүчнийхэн “Шудрага сонгуулийн төлөө” уриан дор дахиад нэг жагсаал цуглааныг 2-р сард хийхээр төлөвлөөд байна.