ОУ-ын Алс Дорнодын Сахалин болон японы Хоккайдо арлуудыг зааглаж байдаг Лаперуза  цутгаланд ням гаригт камбожийн далбаатай “Альфа-3” хөлөг осолд орж живсэн юм. Аюулын дохио хүлээж авсныхаа дараа осол болсон газар орос, японы аврагчид хүрэлцэн ирсэн байна. Осол болсон газар аврагчид ослын хөвүүр тэмдэг, гурван хүний цогцсыг олсон байна. Амь насаа алдсан хүмүүс ямар үндэстэн болохыг толгтоож байна. “SOS” дохио өгсөн газар руу оросын “Залив Васильев” хөлөг хөвж байсан гэж “Интерфакс” агентлаг уламжилсан байна. Осол болсон газар руу “Атлас” аврагч хөлөг явсан ба Сахалинаас Ми-8 нисдэг тэрэг ниссэн байна. Эрэл хайгуул хийж байгаа газар Япон улсын Эргийн хамгаалалтын хөлөгүүд болон аврагч онгоц ажиллаж байна. Лаперуза цутгаланд хүчтэй шуургатай байгаа тул аврах ажлыг хүндрүүлж байна.