Вифлеем, Ариун газар болон бүх Ойрхи Дорнодод яг одоо л энх тайван урьд урьдаас илүү хэрэгтэй байна.  Иордан, Палестины ром-католикын хамба лам Фуад Туаль, Вифлеем дэх Христосын мэндэлсэн өдрийн баярын өмнө цугларсан мянга, мяанган мөргөлчидэд хандаж хэлэхдээ ингэж мэдэгдлээ. “Вифлеемийн хүүхдүүд бидэнд хүслэн болсон энх тайвныг илгээгээч гэж мөргөж байна” гэж Туаль христосын мэдэлсний өмнөх хурал хурахын өмнө хэлсэн байна. Энэ мөргөлд хэдэн зуун лам хуврагууд болон Палестины үндэсний засаг захиргаа түүний дарга Махмуд Аббас оролцсон байна. Иисус Христосын төрсөн гэж үздэг Сочельник хотод 50 мянга орчим католикууд болон протестантууд оролцсон гэж палестины мэдээлэлийн “Маан” агентлаг мэдээлсэн байна. Олон жилийн турш ийм олон мөргөлчид энд ирж байгаагүй гэж агентлаг онцлон тэмдэглэсэн байна.