Холбооны хуралд ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн оруулсан илгээлт улс төрийн шинэ чиг баримжааны эхлэлийг тавилаа. Д.Медведевийн ярьсан шаардлагатай байгаа өөрчлөлтийг улс төрчид болон нийгэм өөр өөрөөр үнэлэж байна.Ерөнхийлөгчийн илгээлт нь хэвийн үзэгдэл болсон зүйл гэж ихэнх шинжээчид урьд нь үзэж байсан, гэтэл маш том онцлог үйл явдал боллоо. Төрийн тэргүүний хувьд Медведевийн Холбооны хуралд оруулж байгаа сүүлчийн илгээлт учраас ийм болсон байх магадлалтай. Энэ удаагийн илгээлт өөрийнх нь ажлын үр дүнгийн судалгаа шинжилгээ, нийгмийн дунд үүсээд байгаа эсэргүүцлийн ажиллагаанд өгөх үнэлгээ байна гэж хүлээж байснаас биш улс төрийн шиинэчлэл хийх шаардлагатай байна гэсэн мэдэгдэл байна гэж хэн ч таамаглаагүй юм: «Дор дурдах зүйлүүд зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. ОХУ-ын субъектуудын удирдлагуудыг тус бүсийн оршин суугчдын шууд санал хураалтаар сонгоход шилжих хэрэгтэй гэж үзэж байна. Намуудыг бүртгэх хөнгөвчилсөн горим хэрэгтэй байна. Төрийн Дум болон бүс нутгийн хууль тогтоох байгууллагын сонгуульд оролцохын тулд гарын үсэг цуглаадаг явдлыг өөрчлөх шаардлагатай байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд намууд сонгогчдын гарын үсэг цуглуулах тоог 300 мянга, парламентын бус намуудынхыг 100 мянга хүртэл багасгах хэрэгтэй гэж  үзэж байна» гэж тэр ярилаа.

Ерөнхийлөгчийн хэлсэн үг ихэнх хүмүүст үүлгүй тэнгэрээс цахилгаан буух шиг биш юмаа гэхэд ямарч байсан цочмоор зүйл боллоо. Тусгай дугуй ширээний хүрээнд ерөнхийлөгчийн илгээлтийг задлан шинжилсэн зарим нэг улс төр судлаачдын хувьд хэлэх гэж байсан үгийнхээ утгыг өөрчлөх хэрэг гарлаа. Хавсарга улс төрийн хүрээлэнгийн захирал Ольга Крыштановская гайхсан байдлаа нууж чадахгүй байлаа: «Үнэхээр санаанд оромгүй зүйл. Энэ бол Д.Медведевийн дөрвөн жил ерөнхийлөгчөөр ажилласны асар том дүн боллоо. Улс төрийн системтэй холбоотой бүхэн нь ёстой санаанд оромгүй зүйл юм. Янз бүрийн талбар дээрээс нийгэмд яригдаж байсан зүйл сая л нэг юм сонсогдох шиг боллоо. Манай улс төрийни системийн энэ нарийн ширийн зүйлийг Медведев маш сайн тусган авч, үүнийг өөрчлөх болно гэж хэлсэн. Энэ бол үнэхээр өндөр сэтгэгдэл төрүүлж байна. Хэрвээ энэ бүхнийг амьдралд хэрэгжүүлчих юм бол сөрөг хүчнийхэнд маш ашигтай болно» гэж тэр хэллээ.

Манай орны удирдагчид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэдгээ харуулж чадлаа гэж улс төр судлаач Леонид Радзиховский тэмдэглэж байна. Миний бодлоор бол холбооны хуралд оруулдаг ерөнхийлөгчийн илгээлт парламентын хоёр танхимын хүрээнээс хальж, нийгмийг тэр чигт нь уриалан дуудаж байх шиг байна гэж хэлээд: «Өөрийнхөө бага хурлын үеэр Путины тавьсан тренд сая үргэлжлэх шиг боллоо. Үг хэлэгсэдийн тавьж байгаа шаардлагатай халз мөргөлдөөн болохгүй гэж Медведев тэмдэглэсэн. Энэ бол харилцан ажиллагааны оролдлого бөгөөд европын эрүүл эсэн замаар замнах болно. Энэ нь юунд хүргэхийг таахаад хэцүү юм. Дундаж ангийн ихэнх нь үүнд сэтгэл ханамжтай байдаг юм. Харин бусад нь сэрэх байдалд орох ба шаардлага улам л өсөх болно. Ямар хандлага сэргэх вэ гэдэг нь хоёр талын овсгоотой байдлаас шалтгаална гэсэн үг. Харин одоо улс төрийн удирдагчид Путин, Медведев нар нөхцөл байдлыг хүлээн авах чадвартай гэдгээ харууллаа» гэлээ.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн илгээлтэд сүүлчийн парламентын сонгуулийн дараа болсон жагсаал цуглаан дээр хэлж ярьсан улс төрийн яриа хэлцээ нөлөөлөх шиг боллоо гэж үнэлэж болохоор байна. Төр засаг нийгмийн хоорондын яриа хэлэлцээг шинэ түвшинд гаргахыг Медведев ерөнхийлөгч болсон анхны өдрөөсөө л оролдож байсан юм. Олон шинжээчид,улс төрийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажил, Д.Медведевийн ерөнхийлөгчийн хугацаа дуусах 2012 оны 5-р сар хүртэл хойшлогдлоо гэж үзээд илгээлтэд үл итгэсэн байдалтай хандлаа. Харин дараагийн өдөр нь л Төрийн Думд янз бүрийн түвшингийн сонгуульд оролцох нам болон нэр дэвшигчдийг бүртгэх горимыг эрс хялбарчилсан ерөнхийлөгчийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна. Намуудыг бүртгэх болон нэр дэвшигчдийн нэрийг дэвшүүлэх шинэ дүрэм 2013 оноос хүчин төгөлдөр болно. Одоогийн улс төрийн шинэчлэл нь таван жилийн дараа болох дараачийн парламентийн сонгуульд хүчтэй нөлөөлөх болно.