Яг одоогийн байдлаар Орос, Азербайджан улсуудын хооронд шийдэгдээгүй нэг ч асуудал байхгүй. Азербайджаны телевиз, радиод ярилцлага өнөхдөө ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. “Харилцааны ийм загварт хүрэхийн төлөө бусад улсууд болон улс хоорондын харилцаа чармайх хэрэгтэй гэж” Медведев онцлон тэмдэглэлээ. Хоёр талын бараа эргэлт 2011 онд 60%-иар нэмэгдсэн байна. Азербайджаны ерөнхийлөгч, ажил хэрэг нэгт нөхөр Ильхам Алиевыг ОУ-ын ерөнхийлөгч өөрийн эрин зууныхаа эзэн нь гэж нэрэллээ. Тус улсуудын тэргүүнүүд саяхан утсаар ярьсан юм. Медведев, Алиевт 50 насны ойг нь тохиолдуулан баяр хүргэжээ. Саяхан болсон ТУХН-ийн улсуудын москвагийн дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалтыг Азербайджан улсын ерөнхийлөгч өндөр үнэлсэн байна гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.