Сири улсад 44 хүн амь насаа алдсан хорлон сүйтгэх ажиллагаа явуулсныг Турк улс эрс шүүмжиллээ гэж Франс Пресс агентлаг туркын гадаад хэргийн яамны эх сурвалжаас иш татан уламжиллаа. Ямар учир шалтгаанаас болж байгаагаас үл хамааран алан хядах ажиллагааны бүх хэлбэрийг Турк улс эсэргүүцэж байна гэж Анкарагийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Баасан гаригт мэдээлснээр Сири улсад хоёр алан хядах ажиллагаа үйлджээ. Сирийн нийслэлд аюулгүй байдлын төв байрны дэргэд минижүүлсэн хоёр машиныг амиан хорлогч алан хядагч дэлбэлсэн байна. Үүнээс болоод 44 хүн амь насаа алдаж, 166 хүн шархаджээ. Энэ оны 3-р сараас арабын энэ оронд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш Дамаск, Анкарагийн харилцаа хүндэрсэн юм. Сири улсад олон нийтийг хамарсан эсэргууцлийн жагсаалыг нухчин дарахыг Туркын удирдлага эрс эсэргүүцэж байгаа юм. Сири улсын эсрэг Анкара эдийн засгийн хэд хэдэн хориг арга хэмжээ авч байгаагаа Туркын ГХЯ-ны сайд Ахмет Давутоглу 11-р сарын сүүлээр мэдэгдэж байсан билээ.