БНАСАУ-д төр засаг солигдлоо. Ким Чен Ыныг өөрийн эцэг Ким Чен Ирийн "агуу залгамжлагч" гэж албан ёсоор зараллаа. Төр засаг солигдсноос болж Солонгосын хойг дээр нөхцөл байдал эрс өөрчлөгдөж мэднэ гэж болгоомжилж байсан Вашингтон, Сөүл, Токиогийн айдас хүйтэс ор үндэсгүй байсан нь тодорхой боллоо.БНАСАУ-ыг сүүлийн 17 жил удирдсан Ким Чен Ирийг таалал төгссөний дараа Солонгосын хойг дээр айдас төрүүлсэн үл ойлгогдох байдал үүссэн байлаа. Үйл явдлын хөгжлийг чиглэлийг тодорхойлохыг олон шинжээчид оролдож байлаа. Дэлхийн хамгийн хаалттай оронд улс төрийн чиглэл хандлага өөрчлөгдөхөөс аваад 38-р өргөрөгт мөргөлдөөн болох хүртэл бүх таамаглалыг дэвшүүлж байлаа. Пхеньянд төр засаг өөрчлөгдснөөс болж хамгийн эрс хор уршиг гарч мэднэ гэж Вашингтон, Токио мэдээж хэрэг Сөүл хүлээж байлаа. Хойд Солонгос саяхан пуужин хөөргөснийг мартаагүй байгаа Өмнөд хөршийнхэн зэвсэгт хүчний дайчилгаа хүртэл явуулахаар зэхэж байлаа.

Хойг дээрх түгшүүртэй байдлаас энэ удаа ямарч байсан зайлсхийж чадлаа. Пхеньянд гашуудлын ажиллагаа болон улс төрийн үйл явц өрнөж улс төрийн дээдсүүдийн ирээдүйн дүр зургыг гаргахыг хичээж байна. Сүүлийн олон арван жил тус улсад анх удаа улс орныг нэг нэр төртэй тэргүүн удирдахгүй бүлэг хүмүүс удирдах болж байгаа нь одоогоор тодорхой болоод байгаа нь шуугиан тарьж байна. Хойд Солонгос улсыг Ким Чен Ирийн залгамжлагч Ким Чен Ынын хамт түүний авга эгчийн нөхөр  удирдах боллоо. Ийм байдлаар энэ хоёрын гарт арми, аюулгүй байдлын алба автоматаар орж байна гэсэн үг гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Евгений Ким ярьж байна: «Ким Чен Ынын авга эгч, Ким Чен Ирийн бага эмэгтэй дүү Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны товчооны гишүүн гэдгийг бид мартах ёсгүй. Түүний нөхөр Чан Сон Тхэк Намын төв хорооны засаг захиргааны байгууллагын хэлтсийн эрхлэгч, Батлан хамгаалахын улсын хорооны орлогч дарга билээ. Тэрээр ДХЯ, аюулгүй байдлын алба, армийн бүх боловсон хүчнийг томилдог юм. Өөрөөр хэлвэл бүх хүчнийхэн болон бүх томилгоо энэ хэлтсээр дамжих ба бүх боловсон хүчин түүний хяналтад байна гэсэн үг» гэж тэр хэллээ.

Ким Чен Ын нь 30 нас ч хүрээгүй бөгөөд энэ нь их улс төрийн хувьд өлгийтэй бяцхан нас юм. Жишээ нь түүний эцэг Ким Чен Ир 52 настайдаа төрийн эрхэнд гарсан юм. Үүнээс өмнөх 20 жилийн турш тэр төрийг барих эрхийн төлөө бэлтгэгдэж байсан юм. Ким Чен Ы-нын хувьд тийм туршлага алга. Залуу залгамжлагчийг эцэг нь тун саяханаас маш эрчимтэй бэлтгэж эхэлсэн билээ. Сүүлийн жилүүдэд тэрээр эцгийгээ байнга дагаж явдаг байсан юм. Аж үйлдвэр, барилга, тээвэр, хөдөө аж ахуй, загас агнуур, армийн үйл хэрэг, соёл урлаг бүгд л түүний нүдэн дээр шийдвэрлэгдэж байсан юм. Залуу нас гэдэг хамгийн хурдан өнгөрдөг сул тал гэж ярьдаг, тэр тусмаа Хойд Солонгос шиг улсад нас шийдвэрлэх хүчин зүйл болох нь юу л бол гэж ОУ-ын ШУА-ийн Солонгос судлалын төвийн удирдагч Александр Воронцов ярьж байна: «Түүнийг хувь заяа нь ийм залуу, туршлага багатай байхад нь төрийн тэргүүн болгосон нь маш том сорилт, туршилт, бүр сэтгэл санааны шок ч гэж болно. Гэхдээ хойд солонгосын нийгмийн бүтэц, улс төрийн соёлын өвөрмөц байдлыг тооцож үзэх хэрэгтэй. Пхеньянд засгийн эрхийг шилжүүлэх ажиллагааг цаг үеэн олж боловсруулсан гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгэхлээр тус улсад нөхцөл байдал тогвортой байж бүх зүйл хяналтад байна гэж үзэх бүх үндэслэл байна» гэж тэр ярилаа. Энэ саналын эсрэг баталгааг бас гаргаад байна. Төрийн тэргүүнээ алдсан улсын байдал одоо тогтвортой байна, Өмнөд Солонгостой хийх мөргөлдөөний улайссан цогыг үлээн ноцоох гэсэн оролдлого одоохондоо алга байна. Сөүлийн явуулсан илэрхий өдөөн хатгалага ч мэдэгдэхгүй өнгөрлөө. Ким Чен Ирийг таалал төгссөн 2 дахь өдөр Хойд солонгосын нутаг дэвсгэр дээгүүр төр засгийг түлхэн унагаахыг уриалсан мянга, мянган ухуулагын хуудсыг цацсан байна. Энэ бол зөвхөн анхны алтан хараацайнууд гэж шинжээчид анхааруулж байна. Пхеньянд даралт шахалт үзүүлэх явдлаа Вашингтон Сөүл хоёр нэмэгдүүлж мэднэ гэж ОУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов үзэж байна: «Энэ дэглэмийг дуусгах хүсэлтэй байгаа харцагууд олон байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэртэй улс төрч гэдгий нь бүгд мэдэж байсан Ким Чен Ир нас барлаа. Залуу залгамжлагч генерал хэн бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Тэр өөрийн бие даасан байдлыг харуулаагүй л байна. Үнэхээр хорхой хүргэх явдал дур татагдмаар байна. Гэхдээ өмнөд солонгосын нийгэм маш их хагаралтай байна. Хойд солонгосын дэглэмийг солихыг уриалж байгаа шинэ консерваторуудын гары нь хуга цохих хүчин Сөүлд хангалттай байгаа» гэж тэр хэллээ.

Солонгосын хойг дээр байдал бага зэрэг тогтвортой байгаа ч гэлээ хэврэг байдал үргэлжилсээр байна. Нэг талаас Сөүл, Пхеньяний хоорондох шийдэгдээгүй асуудал АНД бүс нутгийг тогтворгүй болгох магадлалтай. Нөгөө талаас Хойд Солонгосын залуу удирдагч өөрийнхөө чадал чинээг үзүүлэх цаг удахгүй байх. Энэ тохиолдолд намын нөхдүүдийн түшиг тулгуур нь хамгийн найдвартай шийдвэр байх болно. "Хуучин гвардынхан" Ким Чен Ы-ныг дэмжихээс өөр аргагүй болох ба ингэснээрээ өөрсдийн байр суурийг хадгалах болно.