ОУ-ын хүн амын ихэнх нь ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путинг дэмжиж байгаа. Оросын ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков британийн телевиз, радиогийн Би-би-си нэгдэлд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Москва болон оросын бусад хотуудад өчигдөр “Шудрага сонгуулийн төлөө” гэсэн уриан дор болсон жагсаал цуглааныг Песков тайлбарлахдаа, оросын иргэдийн цөөнх нь л эсэргүүцлийн жагсаалд оролцсон гэж мэдэгдлээ. Москвад болсон цуглаанаас гаргасан тогтоолын нэгэн зүйл ангид 2012 оны 3-р сарын 4-нд болох  ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Владимир Путины төлөө нэг ч санал өгөхгүй байхыг” уриалсан байна. Владимир Путин “Нэгдсэн ОУ” намаас ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж урьд нь мэдээлж байсан юм. Путин 3-р сарын сонгуульд ялалт байгуулна учир нь тэр “өрсөлдөгчгүй” юм гэж Дмитрий Песков мэдэгдлээ. Бямба гаригт ОУ-ын янз бүрийн хотуудад ОХУ-д 12-р сарын 4-нд болсон парламентийн  сонгуулийн дүнг эргэн харахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болсон гэж мэдээлж байсан билээ. Москвад болсон жагсаал цуглааны үеэр сөрөг хүчний тэргүүнүүд СЕХ-ны дарга Владимир Чуровыг огцруулахыг оролцуулаад сонгуулийн дүнг өөрчлөх хүртэл шаардлагуудыг засгийн газарт тулгасан тогтоолыг баталсан байна. Тэднийг луйвардсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм. Өнгөрсөн сонгуулийн үеэр гарсан зөрчлүүдийг мөрдөн байцаах комисс байгуулах, намуудыг бүртгэх хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, бүх улс төрийн хоригдлуудыг суллахыг зэрэг шаардлагуудыг жагсагчид тавьсан байна. Москвад болсон жагсаал цуглаанд 100 мянга гаруй хүн оролцсон гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна.