Москвагийн төвд “Шудрага сонгуулийн төлөө” эрх баригчдаар зөвшөөрөгдсөн цуглаан болж өнгөрөв. Түүнд оролцогчид 12-р сарын 4-нд явагдсан сонгуулийн үеэр гарсан зөрчлүүдийг эсэргүүцсэн юм. Цуглаанаас гаргасан тогтоолд СТК-ийн тэргүүн Владимир Чуровыг огцрохыг болон парламентын сонгуулийг хүчингүйд тооцохыг шаарджээ. Цуглаанд үг хэлсэн Орос улсын Сангийн сайд асан Алексей Кудрин Төрийн думын сонгуулийг дахин яаралтай явуулахыг санал болгожээ. Түүнчлэн, тогтоолд  намуудын болон сонгуулийн тухай ардчилсан хууль тогтоомжийг 2012 оны 2-р сарын сүүлээс өмнө батлахыг шаарджээ. Оросын нэрт блогер Алексей Навальный засгийн эрх баригчдыг ард түмний санал бодлоор тоглоом тохуу хийхээс сэрэмжлүүлэв. Нэрт зохиолч Дмитрий Быков болон жүжигчин Михаил Евремов нар сэтгэлийн  хөдлөлтэй үг хэлцгээж байв. Оросын тэрбумтан бөгөөд ироэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа Михаил Прохоров цуглаан дээр анхаарал татаж байв. Полиц маш болгоомжтой ажиллаж байлаа. Жагсагчдаас болон цуглаан зохион байгуулагчдаас Москвагийн өнөөдрийн цуглаан дээр ямарваа мөргөлдөөн гарсан тухай мэдээлэл ирээгүй байна. Албан ёсны мэдээгээр бямба гаригийн цуглаанд 12-р сарын 10-нд Москвад явуулсан цуглаанаас илүү олон 30 мянга орчим хүн цугларсан аж.  Өнөөдрийн цуглаан зохион байгуулагчид урьдны цуглаанаас илүү хүн оролцсон гэж үзжээ. Түүнчлэн “Шудрага сонгуулийн төлөө” цуглаан нь оросын Санкт-Петербург, Челябинск, Томск, Астрахань, Ульяновск, Смоленск, Воронеж болон бусад хотуудад зохиогджээ.

Гэрэл зураг