Дамаск руу амиа золиослогч алан хядагчид дайралт хийлээ. Сирийн нийслэлд өнгөрсөн баасан гаригт болсон хоёр удаагийн бөмбөгдөлтийн улмаас  доод тал нь 44 хүн амь насаа алдаж, 150 гаруй хүн шархаджээ. Орон нутгийн тусгай албад байрладаг байрны  дэргэд минжүүлсэн автомашинуудыг дэлбэлжээ. Урьдчилсан мэдээгээр, Ливаны нутгаас дамаск руу нэвтэрсэн  “Аль-Каида” гийн хорлон сүйтгэгчид уг ажлын хариуцлагыг хүлээжээ. Яаралтай тусмламжийн тэрэгний зогсоо зайгүй орилох дохио болон шархадсан хүмүүсийн ёолох дуун, дэлбэрсэн байруудаас үлдэсэн тал хэсгүүд энэ бол дэлбэрэлтийн дараах дүр зураг. Арабын орнуудын лигийн шинжээчид Дамаскийг ийн нүдээр харжээ. Тэд энд үүний өмнөхөн иржээ. Сирийн эмх замбараагүй байдалд гадаадын зэвсэгт бүлэглэлүүд буруутай гэдэгт Арабын орнуудын лиг нилээд удаан итгэхийг хүсэхгүй байсан юм. Харин одоо энэ баримтаар далим хийх нь нилээд хүнд  болж байна гэж ливаны улс төр судлаач Фейсал Абд аль-Сатр ярьж байна.

Эмх замбараагүй байдлын цаана хэт даврагсад байдаг гэдэгт гэх Сирийн мэдэгдэлд ихэнхи орнууд итгэдэггүй юм. Харин энэ явдал бол сирийн мэдэгдлийг нотолгоо болж чадна. Нөгөөтэйгүүр, арабын нийгмийн энэхүү илгээлт нь Сирийн улстөрийн удирдлага жинхэн ёсоор алан хядлагатай тэмцэж байна гэдгийг баталж байна. Одоо Сирид Иракийн дайныг давтах гэсэн  Өрнөдийнхний болон АНУ-ын жинхэн нүүр царай ил болж байна. Эдгээр орнуудаас тус улсын сөрөг хүчнийхэнд дэмжлэг тусламж үзүүлж буй нь том зоьлонгооор эргэж байна.  Сири улсад хүрэлцэн  ирсэн ажиглагчид жинхэн бодит байдлыг ярьвж чадах юм. Сүйрлийн дэлбэрэлт мөргөлийн цагийн үеэр хоёр ч газар зэрэг болжээ. Гэрчүүдийн ярьж буйгаар, дэлбэрэлтүүдийн дараа автоматаар богино хугацааны цуврал гал нээж байжээ. Тэр үед эмгэнэлт явдлын цар хүрээг тооцоход хэцүү байсан аж. Харин одоо бол эдгээр нь тус улсад гарсан хамгийн томоохон болон аймшигтай  алан хядах ажиллагааны нэг байв.

Энэ утгаараа сирийн сөрөг хүчнийхний цуст ажиллагааг засгийн газрын цэргүүдийн хийсэн гэх яаравчилсан дүгнэлт нь гайхшрал төрүүлж байна. Түгээмэл мэдээллийн дайны үед шинжээч болон ажиглагчид жинхэн бодит байдалд хүрэхийн тулд багагүй чармайлт гаргах шаардлагатай байдаг юм гэж Дорно-дахины хүрээлэнгийн дэд захирал Владимир Исаев ийн ярьж байна. Euronews суваг дээр сирийн Хомс хотод гарсан мөргөлдөөний тухай бичлэг гарсан юм. Үүгээр сэтгүүлчид бослогын үеэр армийн нэгж салбаруудын буудсан гэх тэдгээр хүмүүсийн цогцсыг хэрхэн оршуулж байгааг харуулж байсан юм. “Бичлэгйин” чанар маш муу байв. Энэ нь чухал биш л дээ. Уг ажиллагаа нь тэдний утсгасан дэглэмийн /Ливийн хуучин далбаа/ далбаан дор явагдаж байлаа. Нэг ч Сири хүн, тэр сөрөг хүчин байна уу, тэр огт хамаагүй, гагцхүү нэг ч сир иргэн өөр бус улсын далбаан дор хүмүүсийг гаргахгүй. Энэ бол бичигдээгүй хууль. Тиймээс энд бол мэдээллийн дайны тухай яригдаж байна гэж ойлгох хэрэгтэй юм.

Сүүлийн үед тус улсад болж байгаа зүйлүүд нь хямрал ойртож, байдлыг нэн даруй шийдвэрлэх шаардлага урган гарч байгааг харуулж байна. Тэр нь ямар байх ёстой вэ? Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ливийн эмгэнэлт явдлыг шийдсэнтэй адил арга хэмжээ энд хэрэгжих боломжгүй гэдэгт итгэлтэй байна. Оросын дипломатын үзэж буйгаар Йемений туршлагыг хэрэгжүүүлсэн нь илүү үр ашигтай болох аж. Орос улс дэлхийн орнуудын нэгэн адил  хүний эрхийг ханган, хүчирхийллийг зогсоохыг шаардаж байна гэж тэрээр цохон тэмдэглэсэн юм. ГХЯ-ны тэргүүн НҮБ-ын АЗ-д Орос улс Сирид хүч хэрэглэхийг болон энгийн хүмүүс амиа алдаж байгаа өдөөн хатгалгуудыг буруушаасан тогтоолын төслийг өргөн барьсан тухай сануулав.