«Шинэ Майкл Жексоныг Москвад  нээж олно» гэж поп-хөгжмийн хааны дууны багш Сет Риггс оросын нийслэлд ирэхдээ итгэлтэй мэдэгдэв. Сет Риггс бүр 30 жил Майкл Жексонд дууны хичээл заажээ. Стив Уандер, Мадонна, Женифер Лопес, Хулио Иглезиас, Кристина Агилера нар Холливудад түүний студид очиж байсан. Нэрд гарсан олон жужигчин дуучин энд авьяас чадвараа улам боловсронгүй болгожээ. Хосгүй багшийн шавь нар 135 Грэмми, арваад Оскарын шагнал хүртсэн байна. Одоо Сет Риггзийн арга зүйгээр дуулахад сурах поп дуучдын сургуулийг Москвад байгуулж байна. «Энд Орос улсад зарим дуу төдийгүй авьяас билигтэй хүмүүс намайг бишрүүлж байна. Авьяаслаг хүн маш олон. Иймээс энд сургуулиа нээхээр шийдсэн гэж Сет Риггз хэлээд: "Одоогоос 7 жилийн өмнө Москвад анх хөл тавьсан. Энд бүтэн хагас сар боллоо. Лекц уншиж, Гнесиныхны хөгжмийн академийн оюутнуудтай хичээллэж, орой караоке-клубад очиж байсан. Академид авьяас билигтэй хүмүүс, клубад энгийн хүмүүс яаж дуулж байсныг сонслоо. Маш сайхан дуулцгаав. Үзэж сонссон юм бухэн намайг зоригжуулсан. Орост гайхамгшигт поп дуучид, дуурийн дуучид бий. Хөгжим олон улсын ямар ч түвэг бэрхшээлийг давдаг. Хөгжим интернациолналч болсон" гэв.

Ер нь Сет Риггз гэр бүлээ тэжээхээр дууны багш болжээ. Жужигчин, поп-дуучидтай хичээллэхдээ дуу хоолойг хөгжүүлэх өөрийн арга зүйг олсон байна. Дашрамд хэлэхэд  залуу байхдаа дуу дуулж байсан. Тэр үед нэгэн залуу, төгөлдөр хуурч дагалдан хөгжимдсэн аж. Тэр нь хожим Москвад Чайковскийн нэрэмжит Олон улсын анхны тэмцээнд түрүүлсэн оросын иргэдын дуртай төгөлдөр хуурч Вэн Клайберн байжээ. Лос-Анжелес дэх студид нь дадлага хийсэн Гнесиныхны академийн багш, жүжигчин Виктория Белова Сет Риггзийн сургуулийг удирдах юм. Гэвч Сет Москвад аль болох олон удаа ирэх бодолтой байна. Түүнээс гадна скайпаар хичээллэж болно гэж тэрээр хэллээ.

Сет Риггз Майкл Жексонтэй долоо хоногт зургаан удаа хоёр цагийн хичээл хийж байсан. Харин дэлхий даяар аялан тоглох үеэр өдөр бүр гурван удаа хичээллэжээ. Манай сургуульд суралцах авьяаслаг хүмүүст бас л тэгж хичээл заах гэж байна. Майкл Жексон маш чухал хосгүй шинж чанартай байв. Тэр бусдаас өөр арга маягаар сайхан дуулж, бужиглэж, онцлогоо илрүүлж байсан. Виктория хичээл зааж байсан үеэр дөнгөж 18 нас хүрсэн 190 см, өндөр шар үстэй сайхан дуу хоолойтой орос залуугийн байдлыг ажигласан. Майкл Жексон намхан нуруутай байсан шуу. Энэ орос залуу маш өндөр. Москвад гурван удаа ирээд байна. Ирэх бүртээ энд хичнээн олон авьяас билигтэй хүн байгааг ажиглан гайхсаар байна гэв. Дашрамд хэлэхэд Сет Риггз Орост шинэ Майкл Жексон төдийгүй  ирээдүйн Мадоннаг олох боломжтой байна. Ямар ч байсан залуу дуучин Анжелика Агурбашийн авьяас билиг нэрд гарсан дууны багшийг бишрүүлжээ.