Москвагийн Академич Сахаровын өргөн чөлөөнд “Шудрага сонгуулийн төлөө” цуглаан үргэлжилж байна. Түүнд оролцогчид 12-р сарын 4-нд явагдсан Төрийн думын доод танхимын сонгуулийн хуурамч дүнгийн эсрэг байр сууриа илэрхийлэх гэж ирсэн аж. Сүүлийн тоо баримтаар, цуглаанд 30 мянга орчим хүн оролцож байгаа аж. Жагсагчдад “Бидднийг моригодлоо” гэсэн бичигтэй бөмбөлгүүд болон сонгуулийн хуурамч дүнтэй тэмцэхийг бэлэгдэсэн цагаан өнгийн тууз зэргийг тарааж байна. Цуглаанд сөрөг хүчний намуудын удирдагчид төдийгүй Оросын сангийн сайд асан Алексей Кудрин оролцож буйг сануулъя. Тэрээр СТК-ийн тэргүүн Владимир Чуровыг огцруулах нь зөв зүйтэй хэрэг бөгөөд Төрийн думын ээлжит бус сонгуулийг явуулах ёстой гэж үзэж байгаа юм. “Шудрага сонгуулийн төлөө” цуглаан өнөөдөр Санкт-Петербург, Челябинск, Астрахань болон оросын бусад хотуудад зохиогдож байна.

Гэрэл зураг