Академич Сахаровын талбайд явагдсан “Шудрага сонгуулийн төлөө” цуглаанд 21,5 мянга гаруй хүн оролцжээ. Энэ тухай Оросын ДХЯ ны хэвэлэийн албанаас Интерфакс агентлагт мэдэгджээ. Зохион байгуулагчдын хорооны төлөөлөгч, “Эв нэгдэл” хөдөлгөөний гишүүн Александр Рыклины мэдэгдснээр тус газар нийт 60 мянган хүн цугларсан аж. Одоогийн байдлаар хууль хамгаалагчдад Москвагийн академич Сахаровын нэрэмжит өргөн чөлөөний сөрөг хүчний цуглаан дээр тэдний аюулгүй байдлыг хамгаалж байгаа полицын үйл ажиллагаанд гомдол үгүй аж.