Өмнөд хятадын Хайнань мужийн Хайкоу хотод хоёрдахь удаагаа зохиогдож байгаа “Шинэ жилийн угтахдаа” урлагийн наадмын тоглолт Орос улсын эрдмийн найрал хөгжмийн чуулганы хөтөлбөрөөр эхлэв. Санкт-Петербургийн хосгүй хамтлаг хятад улсад анх удаагаа айлчлан тоглолт хийж байгаа аж. Үзэгч олны үнэлснээр, энэхүү чуулгынхан гайхамшигтай “хааны ордны хөтөлбөрийг” тэдэнд толилуулжээ. Хөтөлбөрт орос-белорусын сопрано болон хятадын залуу тенор ээлжлэн дуулж сонирхуулжээ. Хөгжимчид бүх бүтээлүүдийг оросын ардын 150 жилийн настай хөгжмийн зэмсгүүд дээр хөгжимдөж байв. Наадам 1-р сарын дунд үе хүртэл үргэлжилнэ.