Тунист явагдаж байгаа эсэргүүцлийн жагсаалууд нь эмх замбараагүй байдалд хүргэж мэднэ гэж тус улсын ерөнхийлөгч Монсеф Марзуки баасан гаригт бизнесийн төлөөлүүдтэй хийсэн уулзалт дээр мэдэгджээ. “Хэрвээ ойрын үед эдийн засгийн машин ажиллаж эхлэхгүй юм бол улс орныг үй олон амиа хорлол хүлээж байгаа. Ийм сүйрлийн хариуцлагыг өөртөө авч, байдлыг хурцатгахгүй байхыг та нараас хүсч байна” гэж М.Марзуки мэдэгдэв. Тунисын ерөнхийллөгч цааш тэмдэглэхдээ, Тунисын эдийн засгийн байдал маш эмзэг, тогтворгүй байна. Тунист ажилгүйдлийн түвшин 29 % байгаа бөгөөд 2011 онд эдийн засгийн өсөлт 0,5 % байгаа юм.