“Шудрага сонгуулийн төлөө” эрх баригчдын зөвшөөрөлтэй цуглаан Москвад болж байна. Энэхүү арга хэмжээ нь саяхан явагдсан төрийн думын доод танхимын сонгуулийн үеэр гарсан зөрчлүүдийг эсэргүүцэн 12-р сарын 10-ны өдөр эсэргүүцлийн цуглааны үргэлжлэл болж байгаа юм. Одоогийн цуглаан дээр Дээд шүүхэд  сонгуулийг хүчингүйд тооцох өргөдөлд гарын үсэг цуглулах арга хэмжээ явагдаж байна. Зохион байгуулагчид мэдэгдэхдээ: цугларсан олны өмнө сөрөг хүчний удирдагчид үг хэлэх бөгөөд ЗСБХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачёв болон 3-р сард тус улсад болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа бизнесмен Михаил Прохоров үг хэлэх аж.  Жагсагчид энх тайвныг бэлгэдэн цагаан өнгийн удвал цэцэг, цагаан туузыг сонгожээ.