Өнөөдөр Иран улс Ормузын хоолойн зүүн хэсгээс Адены булан хүртэл тэнгисийн цэргийн томоохон сургуулилт хийж эхлээд байна. “Велаят-90” нэртэй энэхүү сургуулилт нь 10 хоног үргэлжлэх аж. Сургуулилтанд цэргийн усны дээрх болон усан дор явагч онгоцнууд, нисэгчгүй онгоцнууд болон эргийн хамгаалалтын их бууны анги нэгтгэлүүд оролцож байгаа тухай Би-би-си уламжлав. Сургуулилтын үеэр пуужингийн болон шунгидаг минонгоцны хамгийн сүүлийн үеийн техникуудыг туршихаар болжээ. Сургуулилт болж байгаа газраас холгүй зайд америкийн цөмийн онгоцтээгч “Жон Стеннис” байгаа юм. Ормузын хоолой нь Персийн буланг Оманы булантай холбодог стратегийн чухал судас бөгөөд зөвхөн үүгээр дэлхийн нефтийн 40 % тээвэрлэдэг аж.