Бүхоросын Өвлийн өвгөн аав өнөөдөр Москвад ирж тус улсын төв ёлка - Кремлийн өвлийн гацуур модыг асаана. Энэ жил өвлийн ид шидтэй сүр жавхлан арга хэмжээнд оросын нийслэлийн Горькийн амралтын хүрээлэнд болно. Бидний сайн танил хүүхдийн ертөнцийн баатрууд: Буратино, гарьд-шувуу, бяцхан Хан-хүү болон үлгэрийн бусад баатрууд Өвлийн өвгөн аавд мэндчилгээ дэвшүүлнэ. Гол тайзнаа гайхамшигтай театрчилсан тоглолт болно. Өвлийн өвгөн аавын авчирсан бэлгийг одой хүмүүс болон Цасан охин тарааж өгнө. Түүнчлэн шинэ жилийн баярт зорилусан худалдаа яармаг болон төрөл бүрийн урчуудын урлангуудаар зочид явж танилцах өргөн  боломжтой юм. Ням гаригт улс даяар шинэ жилийн өмнөх хөтөлбөрүүд эхлэн явагдана.