Төрийн думын сонгуулийн зөрчлүүдийг эсэргүүцсэн зөвшөөрөлтэй жагсаалыг өнөөдөр Москвад зохион явуулах гэж байна. 12-р сарын 14-нд Москва хотын ЗГ сөрөг хүчний хөдөлгөөнүүдтэй бямба гаригт Академич Сахаровын өргөн чөлөөнд 50 мянга хүртэл тооны хүн оролцох хязгаартай жагсаал явуулахаар зөвшилцжээ. Жагсаалын үеэр полицын үйл ажиллагааг олон нийтийн ажиглагчид хянах бөгөөд тэд полицыг олон нийтийн хэв журмыг сахиулан хамгаалахыг болон жагсагчдыг болон арга хэмжээг зохион байгуулагчдын хууль сахиж буйг хянах юм.