Орос улс НҮБ-ын АЗ-д Сирийн байдлаар тогтоолын шинэ төслийг өргөн барьлаа. Энэ тухай британий телевизийн Би-би-си корпорац уламжилжээ. Мэдээлэлд дурьдснаар, Орос улсын НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгч Виталий Чуркины хийсэн мэдэгдэлд сирийн дотоод мөргөлдөөнд оролцож байгаа бүх талуудыг хүчирхийллийг гаргахгүй байхыг Москва шаардаж байна. 12-р сарын 15-нд НҮБ-ын АЗ-д Орос улс Сирийн  цус асгаруулах байлдааныг зогсоохыг шаардасан тогтоолын төслийг өргөн барьсан юм. Баасан гаригт Сирийн нийслэл хот Дамаскд гарсан алан хядах ажиллагааны улмаас тус улсын 40 гаруй иггэд амь насаа алдаж, хэдэн арван хүн шархаджээ.