“Гудамжинд жагсагчдын тоо хамгийн цөөнх ч, тэдний санал бодлоос татгалзаж хэрхэвч болохгүй юм. Тэгээд ч үүний дараа эрх баригчдын зүгээс эрүүл хариу гаргасан” гэж Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд тэргүүн Владислав Сурков орон даяар Төрийн думын сонгуулийн дараах дүнг эсэргүүцсэн жагсаалын тухай “Известия” сонинд өгсөн ярилцлагдаа дурьджээ. Нийгмийн идэвхитэй хэсгийн ухаалаг шаардлагад буулт хийх нь түүний үзэж буйгаар зайлшгүй хийх ажиллагаа бус, харин  үндсэн хуулиар олгосон эрх, үүрэг аж. Улс орны өөрчлөлт, шинэчлэл нь айсуй биш, харин болж байгаа зүйлүүд гэж Сурков цохон тэмдэглэв. Систем өөрчлөгдлөө. “Думын сонгуулийн дүнг, Болотная дахь жагсаал, Интернетийн мэтгэлцээн, 12-р сарын 15-ны өдрийн ерөнхий сайдын шууд суваг, ерөнхийлөгч Дмитрий Медведевын Холбооны хуралд тавьсан  илгээлт эд бүгдийг хардаа. Тэгэхлээр эдгээр өөрчлөлтүүдийг хуулиар баталагаажуулах л үлдээд байна. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн захирагчдыг шууд санал хураалтаар сонгон, намын бүртгэлийг хялбаршлусан байдлаар бүртгэх болон сонгуулийн хэсгүүдийг техникийн хувьд шинэчлэн, веб камеруудыг тавих гэх мэт”.

Эдгээр шийдвэрүүдийн заримыг зарим хүмүүс удаашруулах оролдлого хийж байна гэж Владислав Сурков таамаглаж байна. Гэхдээ энэ нь процессыг зогсоохгүй юм. “Нийгмийн хувирлын дэд бүтэц хөдөлгөөнд орж, нийгмийн арьс шинэ чанартай болсон. Тиймээ, ирээдүй тайван бус байна. Гэхдээ айх хэрэггүй юм. Чичиргээ, тэр ч бүү хэл хүчтэй чичиргээ ч сүйрэл биш шүү дээ. Харин тогтвортой байдлын нэг хэлбэр. Сурков тэмдэглэхдээ, гудамжинд гарч тэмцэл зарласан тэдгээр хүмүүс бол цөөнх. Гэхдээ энэ нь ардчиллын үед, нийгэм хуваагдсан нөхцөлд – бол ардчиллын цөөнх. “Хэрвээ та стратегич, цөөнхийнхны шаардлагыг бодож тунгаадаг бол –тэдгээрийн дундаас маргаашийн удирдагчийг олж харах болно”.   

Нөгөөтэйгүүр, Владислав Сурков бүлэг хүмүүс оновчгүй, мулгүй шаардлага тавьж болох юм, тийм өдөөн хатгагч нар байдаг  юм. Гэхдээ өдөөн хатгагчдад зориулсан хууль бас бий. Үндсэн хуулийн үндэс суурийг хамгаалах нь төрийн үүрэг юм гэж ерөнхийлөгчийн тамгын газрын дэд тэргүүн ярьж байна. Саяхан болтол эрх баригчдын эзэмшиж байсан ёс суртахууны давуу талын хэсгийг ч атугай буцаах шаардлагатай байна. Энэ утгаараа ерөнхийлөгчийн санал болгосон бүх төлөвлөгөө зөв зүйтэй юм. Шинэчлэгдсэн, нээлттэй, шудрага, хүмүүст ойлгомжтой улс-төрийн инститүцүүд нь тэдгээрийн төлөө тэмцэж, хамгаалахын тулд байдаг  юм.

Эцэст нь Сурков хэлэхдээ, эдгээр зүйлүүд нь бодитой болж хэрэгжих шаардлагатай байна. “Тэгэхгүй бол магадгүй дараагийн цуглаанд арай цөөн хүн ирж, Интернетийн хэлэлцүүлэг зогсч, хэн нэгэнд юу ч хийх хэрэггүй юм шиг санагдаж, дэмий санаа зовж гэж” бодогдох ч юм билүү. Тэгээд дахиад л удаашран, өмнө нь болж байсан шиг,сайн цаг иртэл шинэчлэлээ хойш тавих ч юм билүү. Гэхдээ бүх юм сайн сайхан болно гэдгийг бодох хэрэгтэй юм. Гудамж талбай амар тайван, шинэчлэл ч явагдах болтугай!”.