Ливийн үйл явдал, Фукусимагийн эмгэнэлт явдал, Төрийн думын сонгууль - эдгээр нь өнгөрч байгаа онд оросын иргэдийн сэтгэлд үлдэжээ. Бүхоросын нийгмийн судалгааны төвөөс явуулсан уламжлалт шинэ жилийн өмнөх асуулганд тэд ийн хариулжээ. Бүхоросын нийгмийн судалгааны төвөөс 46 муж, хязгаар, БН улсуудад зохион явуулсан санал асуулганд нийт 1600 хүн оролцжээ. Өнгөрч буй жил тэдний үзэж байгаагаар ямар жил болсон тухай тавьсан асуултанд өмнөх жилээс илүү эерэг хариулт авчээ. Оросын иргэлийн 57 % өөрийн болон өөрийн гэр бүлийн хувьд таатай жил болж өнгөрсөн гэж үзжээ. Хоёр жилийн өмнө ийм хариултыг санал асуулгад оролцсон хүмүүсийн 42 % өгч байв. Түүнчлэн, өнгөрч буй жилийг бүхэлд нь эерэгээр үнэлэгчдийн тоо өсчээ. 2009 онд азтай жил болсон гэж санал асуулгад оролцогчдын 20 % үзэж байжээ. Харин одоо  хоёр дахин өсчээ.   

Өнгөрч буй оны дэлхийн гол үйл явдлуудаар Ливийн удирдагч Каддафийн эсрэг зэвсэгт бослого болон Японы “Фукусима-1” АЦС-ын осол нь санал асуулгад оролцогсдын 11 % эзэлжээ. Гуравдугаар байранд одоогоор дуусаагүй байгаа евробүсийн санхүүгийн хямрал оржээ. Түүнийг олон улсын хэмжээний чухал үйл явдал гэж асуулгад оролцогчдын 5 % үзжээ.  Орос улсад гарсан үйл явдлуудын дунд нэгдүгээрт Төрийн думын сонгууль нэгдүгээрт оржээ. Энэ тухай Бүхоросын олон нийтийн судалгааны төвийн ерөнхий захирал Валерий Федоровийн ярьж байна.Мэдээж хэрэг, Төрийн думын сонгууль хамгийн гол үйл явдал юм. Тэгэээд ч санал асуулгад оролцосн хүмүүсийн 34 %-ий үзжээ. Харин бусад үйл явдлууд янз бүрийн санал авчээ. Эхний гуравт, Орос улсын ДХБ-ад элссэн явдал орсон бөгөөд, асуулгад оролцогчдын 5 % чухал гэж үзжээ. Сангийн сайд Кудрины огцорсон явдал нь 4 % санал авчээ.

Харин “оны шуугиан” тарьсан явлууд гэсэн чинь их ер бусын зураг гарч байна шүү гэж Валерий Федоров ярьж байна. 2011 оны хамгийн гол шуугиан тарьсан явдлаар сонирхолтой нь, 2010 онд  буюу Москва хотын экс дарга Юрий Лужковын албан тушалаасаа өөрчлөгдснөөс 1,5 жилийн дараа дараа энэ явдал нь улс-төрийн шуугиан тарих болжээ. Төрийн думын  сонгууль болон сонгуулийн дараа Москвагийн Болотная талбайд зохиогдсон жагсаал, цуглаан хоёрдугаар байрыг хуваажээ. Шинэ жилийн өмнөх санал асуулга нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үйл явдлыг дүгнэхэд жинтэй ялгадаг байна гэж Валерий Федоров тэмдэглэж байна. Ялгаа юунд байна вэ? Мэдээж хэрэг эмэгтэйчүүд илүү эерэг, ирээдүйдээ итгэлтэй, тайван байдаг. Эрэгтэйчүүд аливаа юманд  илүү сэтгэл дундуур.  Жишээ нь: сонгуулийн санал хураалт байна. “Нэгдсэн Орос улс” нам нь эмэгтэйчүүдийн дунд илүү нэр хүндтэй. Харин “хүчтэй хүйстэн” болох эрчүүд маань сөрөг хүчнийхнийг  илүүтэй дэмжидэг байна. Оросын иргэд ирээдүйгээ илүү итгэлтэй харах болжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 65 % нь ирэх жил тэдний хувьд илүү таатай он болно гэж үзэж байна. Хоёр жилийн өмнө тэдний 49 % нь бодолтой байсан юм. Түүнчлэн улс орны цаашдын хөгжлийн тухай хандлага мөн ийм байсаар байх болно.

Гэрэл зураг