Ким Чен Ирийн үхэл БНАСАУ-ын дотоод болон гадаад бодлогод онц өөрчлөлт оруулахгүй гэж ихэнхи шинжээчид үзэж байна. Үүнээс үзэхэд Пхеньянд талийгаачийн бага хүү Ким Чен Ынд засгийн эрхийг шилжүүлэх ажиллагаа тайван, янз бүрийн муу зүйлгүй явагдаж байна. Шинэ удирдагчийн хувь хүнийх нь талаар дам яриа илүү аюултай учруулж магадгүй байна. Тэрч бүү хэл шууд өдөөн хатгалгууд нь Хойд Солонгосыг эрс хариу ажиллагаанд  хүргэж магадгүй юм. Энэ долоо хоногт Өмнөд Солонгос дахь хойд солонгосын дүрвэгсэд БНАСАУ руу агаарын бөмбөлөг хөөргөжээ. Түүнд Хойдууддыг нэгдэн нийлэхийг уриалсан 200 мянган ширхэг хуудас байжээ. Бөмбөлөгүүд нь цаг тохируулагчтай бөгөөд, хэрэгтэй үед БНАСАУ-ын нутаг дээр хагархаар зориулагджээ. Сурталчилгааны материалууд дээр Ким Чен Ирийн хүү Ким Чен Ыныг хэрхэвч эцгийнх нь үйл ажиллагааг залгамжлагч болгож болохгүй хэмээн дурьджээ.

Одоогийн байдалд ийм маягийн сэтгэл зүйн дайн маш аюултай юм гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн  Солонгосын судалгааны төвийн тэргүүн Александр Жебин ийнхүү ярьж байна. Хойд Солонгосоос ӨмнөдСолонгост дүрвэгсдийн иймэрхүү ажиллагаа нь өмнөдсолонгосын засгийн газрын байр сууринд зохих хүндрэл учруулж байна. Тэр Хойд солонгосоос Олон улсын хэм хэмжээ болон эцэст нь, хүний эрхийн хэвийн хэмжээг мөрдөхийг шаардаж байна. НҮБ-ын гишүүн орны хууль ёсны эрх баригчдаас татгалзахыг нээлттэй уриалахдаа тэд олон улсын ямар хуулийг баримталж буйг асуумаар байна гэв. Ашиг сонирхолтой бүх талууд, тэр тусмаа Вашингтон болон Сеул нь Ким Чен Ирийн таалал төгссөний дараа бүс нутагт тогтвортойт байдлыг дэмжихэд арга хэмжээ авах ёстой юм гэж Оросын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн Солонгос, Монгол судлалын хэлдстийн эрхлэгч Александр Воронцов ийн ярьж байна. Америкийн ХМХ-үүдэд гарч ирээд байгааа нийтлэлүүдээс үзэхэд үйл хэргийг залгамжлагч маш аюултай хүн аж.

Тэдний бичиж буйгаар Ким Чен Ын нь маш ширүүн, догшин, аюултай зантай хүн аж. Иймэрхүү явдал нь урьд өмнө 1994 онд Ким Ир Сен нас барахад засгийн эрх түүний хүү Ким Чен Ирд шилжиж байсан тухай Воронцов ийн сануулж байна. Ким Чен Ирийн тухай тэр үед янз бүрийн юм ярьцгааж байсан. Сэтгэл мэдрэлийн өвчтэй, эрүүл бус, мэдрэлийн гажигтай гэх мэт. Маш олон сөрөг мэдээллүүд тарж, ХМХ-үүд чадавхигүй нэг өрөвдөмөөр амьтныг дүрсэлж байлаа. Энэхүү ойлголт нэг цагт арчигдасан юм. Тэр нь юу гэвэл 2000 онд Ким Чен Ир Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ким Дэ Чжунтэй уулзах тэр үед. Тэгэхэд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хамт өмнөд солонгосын болон гадаадын олон сэтгүүлч, сурвалжлагчид Пхеньянд хүрэлцэн ирсэн юм. Тэд өөрийн нүдээр Ким Чен Ирийг харцгааж, түүнийг сайхан бэлтгэлтэй, боловсролтой болохыг мэдэрч байсан юм. Тэрээр бүх яриа хэлэлцээрийг туйлын найрсаг зохион явуулсан юм. Энэ явдал нь үүний өмнө тарсан домгийг бүр мөсөн арилгасан юм. Харин одоо бол өөр, Ким Чен Ыны тухай таамаглашгүй харгис домог яригдаж байна.

Эмх замбараагүй байдал үгүй нь энэхүү явдлыг эсрэгээр тайлбарлахад хүргэж байна. БНАСАУ-д засгийн эрх зөөлөн, тайвнаар шилжин орох магадлал өндөр байна. Оросын ГХЯ-ын албан ёсны төлөөлөгч Александр Лукашенко пүрэв гаригт хийсэн мэдэгдэлээ чухам үүнд анхаарлаа хандуулж байсан юм. Түүний ярьснаар, БНАСАУ-ын байдал бүхэлдээ тайван байгаа аж. Төрийн байгууллагууд, аж үйлдвэр, тээвэр болон холбоо хэвийн дэглэмд ажиллаж байна. Газар сайгүй эмгэнэлийн арга хэмжээнүүд явагдаж байна. Бид БНАСАУ-ыг Солонгосын хойгт бүхэлдээ тогтвортой, урьдчилан таах боломжтой байлгах сонирхолтой байна гэж Оросын ГХЯ-ны албан ёснй төлөөлөгч цохон тэмдэглэв.