Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев ОХУ-ын Төрийн думын доод танхимд улс төрийн намууд болон сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэлийг хялбаршуулах Хуулийн төслийг өргөн барьлаа. Хуулийн төсөлд зааснаар улс төрийн намууд нь 500-аас доошгүй гишүүнтэй /өмнө нь 50 мянга байсан/ байх ёстой аж. Өмнөх хуулинд зааснаар оросын субъектуудын тал хэсэгт байх ёстой намын гишүүдийн доод хэмжээг цуцалжээ. Түүнчлэн, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн цуглуулах гарын үсгийн тоог багасгаж, думын сонгуульд оролцох улс төрийн намуудыг гарын үсэг цуглуулахаас бүр мөсөн чөлөөлөх юм. Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжихийн тулд улстөрийн намууд 10 мянгаас доошгүй гарын үсэг цуглуулах ёстой юм. Одоогийн үйлчилж байгаа хуулиар 2 сая хүний гарын үсэг цуглуулах ёстой юм. Түүнчлэн, бие дааж нэр дэвшигчдийн цуглуулах гарын үсгийг 2 саяаас - 300 мянга хүртэл бууруулжээ. Медведев сонгуулийн хуулийг өөрчлөх саналуудаа пүрэв гаригт парламентад тавьсан илгээлтэндээ оруулсан юм. Түүний гол сэдэв Оросын улстөрийн системийн ардчилал сэдэв байсан юм.