Европын холбоо Ирактай түншлэлийн болон хамтын ажиллагааны гэрээ байгуулах гэж байгаа тухай ЕХ-ны дипломатын тэргүүн Кэтрин Эштон мэдэгдлээ. Тэрээр энэ өдөр Багдадад хийсэн цуврал халдлагыг буруушаалаа. Түүний ярьснаар, алан хядагчид эмзэг байдлыг ашиглахыг оролдож байгаа ажээ. Түншлэл, хамтын ажиллагааны гэрээгээр ЕХ Иракийг хүнд хэцүү үед нь дэмжихийг хүсч байгаа аж. Баримт бичигт гарын үсэг зурах товыг иракийн засгийн газартай тохиролцох аж. Тэр нь улстөрийн яриа хэлэлцээний болон ЕХ, Иракийн хамтын ажиллагааны үндэс суурь болох юм. Уг явдал улс-төрийн хямрал Иракийн инститүцүүдийг бохирдуулсан үед ЕХ-ноос “ямарч ялгаваргүй” яриа хэлэлцээнд уриалж байгаа бөгөөд тэд алан хядах ажиллагааг буруушааж байгаа юм.