Пакистаны эрх баригчид тус улсын цэргийн албан хаагчид руу НАТО-гийн агаарын цохилт өгсөнтэй холбогдуулан Хойдатлантын болон Пентагоны хийсэн мөрдөлтийн дүнтэй санал зөрөлдөөнтэй байна. Пакистаны БХЯ-ны төлөөлөгчийн хийсэн мэдэгдэлд америкийн цэргийнхний хийсэн дүгнэлтүүд нь хангалттай бус баримтжуулсан байна гэж үзжээ. Мөрдөх ажлын дүнгийн талаар пүрэв гаригт цэргийнхэн мэдэгдэхдээ уг явдал “талуудын үйл ажиллагаагаа зохицуулах болон байршлаа тодорхойлохтой холбоотой алдаанаас гарсан” гэж үзжээ. Исламабад АНУ болон НАТО-гоос илтгэлийн бүрэн текстийг авсны дараа энэхүү сэдвээр илүү тодорхой тайлбар хийнэ гэж мэдэгджээ. 11-р сарын эцсээр НАТО-гийн нисдэг тэргүүд пакистаны афганистантай хиллэдэг газрын харуулын байрыг бөмбөгдсөн юм. Үүний улмаас 24 цэргийн албан хаагч амь насаа алджээ. Энэхүү явдлаас хойш Вашингтон, Исламабадын харилцаа хурцдаад байгаа юм.