Өрөмдлөгийн тавцан “Кольская” онгоцны живсэн газар ирсэн хоёр усан онгоц далайн хүчтэй хар салхинаас болж тус газрыг орхин явлаа. Одоо эрлийн газар хүчтэй хар салхи салхилж, далай давалгаалсаар байна. Пүрэв гаригт эрлийн “Атлас” усан онгоцны бүхээгт нас барсан 6 хүний цогцсыг тавьжээ. Өнөөдөр сахалины Корсаков боомтод тэднийг авчирах юм. Өмнө нь 11 хүний цогцсыг ирүүлжээ. 12-р сарын 18-нд Ангийн тэнгист цаг агаарын таагүй байдлаас болж “Кольская” онгоц сүрсэн юм. Төхөөрөмж тэр чигээрээ усны гүнд живсэн юм. Тэр үед онгоцнд 67 хүн явж байсны зөвхөн 14 нь аврагджээ. Бусад нь сураггүй алга болжээ.