Сирийн засгийн эрхийг баригчид НҮБ-д ирүүлсэн захидалдаа тус улсад эмх замбараагүй байдал гарснаас хойш сирийн 2 мянга гаруй цэргийн албан хаагч амь үрэгдсэн гэжээ. Энэ тухай сирийн мэдээллийн САНА агентлаг уламжилжээ. НҮБ-ын тоо баримтаар, Сирид сөрөг хүчний хөдөлгөөн эхэлсэн 3-р сард 5 мянга гаруй хүн амь үргэдсэн аж. Гэтэл сирийн эрх баригчид тэд “энгийн жагсагчдыг биш” харин “гадаадын зэвсэглэсэн бүлэглэлүүдийг” нухчин дарж байгаа гэж үздэг аж.