НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган баасан гаригийн шөнө 12-р сарын 17-нд таалал төгссөн  Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн дурсгалыг хүндэтгэн “нэг хором дуугүй” зогсолтоор ажлаа эхлэв. Гэхдээ европын орнуудын болон АНУ, Японы төлөөлөгчид БНАСАУ-ын удирдагчийн дурсгалыг  хүндэтгэхээс татгалзлаа гэж Рейтер агентлаг уламжлав. НҮБ-ын ЕА тэргүүн Насер Абдель-Азизийг Ким Чен Ирийн дусргалыг хүндэтгэхийг уриалахад, ЕА танхимд цугларсан олны тал хэсэг нь гарч явжээ. “Үүнийг би байж болошгүй зүйл гэж үзэж байна” гэж дипломатуудын нэг мэдэгджээ. “Хором дуугүй “зогсолт 25 секунд үргэлжилж, дараа нь хурал хаяж гарсан орнуудын төлөөлөгчид танхимд буцаж иржээ. ЕА чуулган ажлаа хэвийн үргэлжлүүлэв гэж агентлаг тэмдэглэв.Өмнө нь дэлхийн орнууд дундаа Орос, Хятад болон Япон улсын тэргүүн нар болон дэлхийн олон орны засгийн газрын тэргүүнүүд Ким Чен Ирийн таалал төгссөнтэй холбогдуулан  Хойд Солонгосын ард түмэнд эмгэнэлээ илэрхийлж байсан юм. Үүний өмнө хойдсолонгосын ХМХ-д АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер Пхеньянд эмгэнэлийн захидал явуулсныг нийтэлсэн байв.Ким Чен Ир 17 жил БНАСАУ-ын удирдагчаар ажиллаж байсан бөгөөд, 12-р сарын 17-нд зүрхний шигдээс өвчнөөр 70 насныхаа босгон дээр таалал төгссөн юм. Түүний залгамжлагчаар төрсөн хүү Ким Чен Ын болсон юм.