Эртний майя ардын уламжлалт хуанлийн сүүлчийн жилийн буцах тоолол  лхагва гаригаас эхэллээ. 2012 оны 12 -р сарын 21-д Дэлхий сүйрнэ гэх агийн ёсны таамаг хүмүүсийн анхаарлыг сэртхийлгэж  байсан юм.  Энд  одоо үргэлжилж буй Нарны тав дахь эриний  урт циклийн тухай яригдаж байгаа бөгөөд  манай эринээс  3114 оны 8 сард эхэлж байжээ. Төв Америкийн   эртний хүмүүсийн тооцоогоор  хүн төрөлхтөний 26 мянган жил үргэлжилсэн урт хугацаа нь 2012 онд дуусах байв. Энэ үе нь хүн төрөлхтөний  шинэ энергийн байдалд шилжин орох үе аж.  Ирэх жилээс хүн төрөлхтөн нь хөгжлийн шинэ үед шилжин орох шалгалт өгч эхлэх  бөгөөд 2053 он хүртэл үргэлжлэх юм. Эрт үеийн майячуудын хуанлид дэлхий сөнөх боломжтой гэх таамгууд олон нийтэд тараасныг эрдэмтэд нэгэн дуугаар  үгүйсгэсэн юм. Тэд тэмдэглэхдээ, майячууд хязгааргүйн  хуанли нээсэн.  Урт тоолол бол цаг хугацааны  хязгаааргүй  концепц юм, харин цикл болгон нь нэг үеэс нөгөө үе рүү хөдлөх багахан хэсэг гэв.