АНУ Ираныг цөмийн зэвсэгтэй болгохоос сэрэмжлэхийн тулд  ямар ч  хэрэгсэл түүний дотор цэргийн хүч хэрэглэхээс буцахгүй  гэж Пентагоны тэргүүн Леон Панетта мэдэгдэв. Шаардлага гарвал ираны цөмийн барилга байгууламжуудад урьдчилан сануулах цохилт өгнө гэж сайд айлган сүрдүүлжээ.

 Цөмийн түлшнийг баяжуулж буй нууц үйлдвэр Иранд байна гэж АНУ сэжиглэв. Гэвч ийм таамналыг нотлосон баримт алга. Урьд Вашингтон Тегераныг цөмийн зэвсэг бүтээж байна гэж зэмлэж байсан бол одоо Иран бараг нэг жилийн дараа атомын бөмбөг бүтээнэ гэж анх удаа таамаглав. Тегераныг цөмийн зэвсэггүй болгохын тулд бүх арга хэмжээ авна гэж Пентагоны тэргүүн амлав.

Цэргийн цохилт өгөхөд бэлдэж байгаа бололтой. АНУ-ын төлөөлөгчид ийн бэлтгэлээ халхавчилж нуухын тулд  сэжиг нь батлагдсаны дараа хуч хэрэглэнэ гэж ярьцгааж байгаа бололтой. Түүнээс гадна Вашингтоны хатуу үг яриа Тегераны өнөөгийн дэглэмийг түлхэн унагах санаархалтай холбоотой байх гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн дорно дахины тэнхимын професоор Сергей Дружиловский үзэж байна.

Тэрээр хэлэхдээ «Америкийн тал цохилт өгч, засгийг түлхэн унагаж, тоглоомын хүчнийг засгийн эрхэнд гаргахыг санаархсан. Хамгийн гол нь дэглэмийг түлхэн унагахыг оролдож байна. Ийм төлөвлөгөөтэй байвал цохилт өгөх нь эргэлзээгүй. АНУ Ираны цөмийн аж үйлдвэрийг угстгах биш Ахмадинежадыг түлхэн унагаах л зорилготой. Миний бодоход хүчтэй шахалт үзүүлсний улмаас Тегераны дэглэм унах ямар ч боломж алга. Америкийн оролдлого сөрөг үр дүнтэй болж мэднэ. АНУ үүнийг харгалзан үзэж сайтар бодохгүй бол шинэ адал балмад ажиллагааг өдөөж, олон жилийн турш тийм байдлаас  гарахыг оролдох бололтой» гэв.

Ямар байсан ч Вашингтон  Тегерантэй хэрхэн харилцахаа тод үзүүллээ. Тэр ираны аюул гэгчийг арилгахын тулд Израильтэй хамтран ажиллах бодолтой байна.Энэ нь бүс нутагт дайн дэгдээх аюулыг улам  гааруулна. Дайн юуны түрүүнд нефтийн зах зээлд цохилт өгнө гэж Гадаад, батлан хамгаалах бодлогыг магадлан шинжлэх зөвлөлийн шинжээч Владимир Аверчев үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Дайн нефтийн үнийг эрс нэмэгдүүлж, бүгдийг үймүүлэх уршигтай болно. Ираны дайралтын хариуд Персийн булангийн орнуудаас нийлүүлэх нефтийн үлэмж хэсгийг тээвэрлэж байгаа Ормузын хоолойг амархан хааж мэднэ. Тэгвэл нефтийн зах зээл сүйрэлд тулна» гэв.

Ираны эсрэг хатуу үг яриа 2012 оны 11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажиллагаатай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна. Үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолын талаар ардчилсан намынхан шийдвэртэй арга хэмжээ авахгүй байна гэж БН намынхан зэмлэж дадсан. Шахалт улам хүчтэй болж Барак Обамаг хариуд арга хэмжээ авахад хүргэнэ.

Тэрээр сонгууль эхэлтэл ямар нэг шийдвэртэй алхам хийхгүй бололтой. Хожим хүч хэрэглэн хөндлөнгөөс оролцож болзошгүй. Тэр тусмаа тагнуулд өгсөн Иранд цөмийн зэвсгийн ул мөрийг олох даалгаварыг  биелүүлэх хугацаа тэр үед дуусана. Тухайн үед мөн адил зорилт Иракад тавьсан билээ. Тэр үед үй олноор хөнөөгч зэвсгийг олоогүй ч дайн дэгдээсэн юм. Пентагон ийм ажиллагаа ахин явуулах эсэхийг цаг хугацаа харуулна.