Ирэх онд манай орон АНУ-аас 12 F-16 сөнөөгч онгоц ба эргийн харуулын хөлөг онгоц авах төлөвлөгөөтэй байна гэж Филиппиний ГХ-ийн сайд Альберт Розарио мэдэгдлээ. Вашингтон бүс нутгийн нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг ашиглаж Хятад улсыг тогтоон барих системийг байгуулахыг оролдож, Ази Номхон далайн орнуудтай цэргийн хэлхээ холбоогоо бэхжүүлж байна гэж шинжээчид үзэж байна.

ГХЯ-ны тэргүүн Альберт Розариогийн мэдэгдсэнчилэн америкийн талаас урьдчилсан уулзалт хэлэлцээний явцад Манилын хүсэлтэд нааштай хандсан байна. Гадаад хэргийн сайдын хэлснээр бол Манил Өмнөд Хятадын тэнгис хавьд цэргийн нөлөөгөө өргөжүүлж, Хятад улсыг илүү үр бүтээлтэй сөрөн зогсох зорилгоор холбоотондоо хандсан юм.

Вашингтоны тусламжтайгаар мөн замаар алхам хийгээд байна. Энэ онд АНУ-аас авсан эргийн харуулын хөлөг онгоцыг жагсаалтад оруулах ёслол өнгөрсөн долоо хоногт Манилд болов. АНУ Филиппиний Тэнгисийн цэргийн хүчний шинэ хөлөг онгоцны  командлал ба багийн гишүүдийг хоёр сарын турш бэлтгэв. Филиппиний ерөнхийлөгч 111 Бенигно Акино мөн ёслол дээр үг хэлэхдээ арми, флотын шинэтгэл юуны түрүүнд Өмнөд Хятадын тэнгисийн нөөцөөр баялаг бүс нутагт улс орныхоо эрхийг хамгаалах зорилготойг онцлов.

АНУ-аас БНХАУ-ыг тогтоон барих системийг одоо Азид байгуулж байгаа нь  нууц хэрэг бишээ. Энэ үйл явц аль хэдийнэ эхлэсэн. Өнгөрсөн онд Бээжин Өмнөд Хятадын тэнгисийн талаар улам хатуу байр суурь бармитласан үед мөн үйл явцад хүчирхэг шижим түлхэц үзүүлсэн гэж Оросын улс төр судлаач, «Россия в глобальной политике» сэтгүүлийн газрын эрхлэгч Фёдор Лукьянов үзэж байна. АНУ Ази Номхон далайн бүс нутгийг цэргийн агуулгаар урьтлал  хэмээн үзэж байна. Үүний хамт Хятадын хөршүүдтэй дипломат үйл ажиллагааг идэвхжүүлсэн гэж Фёдор Лукьянов хэлээд «12-р сарын эхээр сонин үйл явдал боллоо.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Бирмад айлчлав.Бирмын цэргийн хэрцгий хунт хүний эрхийг зөрчиж байна гэж хэдхэн сарын өмнө үзэж байсан. Одоо хандлага өөрчлөгдлөө. Хүний эрхийг хангах талаар байдал сайжрасан хэмээн АНУ гэнэт үзсэн юм. Энэ нь АНУ Ази Номхон далайн бүс  нутагт стратегийн байр сууриа бэхжүүлж, бодлогоо идэвхжүүлсэнтэй холбоотой. Мөн АНУ-аас Вьетнамтэй харилцаа холбоог эрс идэвхжүүлсэн явдал бас үүнтэй холбоотой. Вашингтон Хятад улсыг эргэн тойрны орнуудын тусламжтайгаар тогтоон барих стратегийг сонгож авсаныг дээрх алхамууд нотлон харуулсан» гэв.

 Бээжин тун болгоомжтой байсан ч хятадын сүр хүч цаашид нэмэгдэх нь Бээжингийн үнэнч байдалд эргэлзсэн улсуудын байр суурийг аяндаа бэхжүүлнэ гэж Фёдор Лукьянов үзэж байна. Иймээс сөргөлдөөний учир зүй  бүс нутгийн тэргүүлэх гүрэн улсуудын бодлогыг тодорхойлох юм.

Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлууд Зүүн-өмнөд Азид хурцдах нь америк-хятадын сөргөлдөөнийг Зүүн-өмнөд Азид  шатлан өргөжүүлж, Ази Номхон далайн бүс нутгийн тотгтвортой байдалд заналхийлж байна. Аюулгүй байдлын талаархи шинжээчдийн тэмдэглэсэнчилэн Хятадын Тэнгисийн цэргийн хүчин эрчимтэй хөгжиж, БНХАУ АНУ хоёр  дэлхийд үр нөлөөгөө өргөжүүлэхийн төлөө ширүүн өрсөлдөж байгаа нөхцөлд Өмнөд Хятадын тэнгисийн  тойрны хэрүүл маргаан хэтдээ зэвсэгт мөргөлдөөнд хүргэж мэднэ.