Улс-төрийн системийн шинэчлэл нь иргэдэд улс-төрд нөлөөлөх  болон  тэдний эрх, сонирхлыг татахуйц шийдвэрүүдийг гаргахад илүү их  боломж олгох ёстой юм. Оросын ерөнхийлөгчийн Холбооны хуралд тавьсан  илгээлтийн гол  сэдэв энэ байлаа.

Ерөнхийлөгчийн Холбооны хуралд тавих илгээлт бол түүний ажлын үндсэн чиглэлийн хөтөлбөрийн мэдэгдэл юм. Өнгөрсөн жил хүн амын  асуудалд болон олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжихэд гол  анхаарлыг хандуулж байсан юм. 2009 онд Орос улсын эдийн засгийн шинэчлэлийн асуудал нь төвийн сэдэв болж байлаа.

Дмитрий Медведевын өнөөгийн илгээлт нь түүний ерөнхийлөгчийн хугацааны хамгийн сүүлийнх юм. 2012 оны 5-р сард түүний бүрэн эрхийн хугацаа дуусах юм. Тэр төрийн тэргүүнээр дахин дэвшихгүй. Дөнгөж сая ажилдаа шамдан ороод байгаа  Төрийн думын 6 дахь удаагийн депутатуудын хувьд   ерөнхийлөгчийн илгээлт харин ч анхны захиас болж байгаа юм. 

Дмитрий Медведев  тэднийг бүс асуудлаар ярилцахыг уриалан, засгийн эрх барьж байгаа нам улс-төрийн шнэчлэлийг эхлэх ёстой гэж онцлон тэмдэглэв. Үүнийг нийгэм өөрөө шаардаж байна.12-р сард явагдсан  Төрийн думын сонгуулийн дүнг эсэргүүцсэн  сөрөг хүчнийхний  жагсаал цуглаан улс даяар болж өнгөрсөн юм. Үүнтэй холбогдуулан  Дмитрий Медведев хэлэхдээ: ямарч  шудрага шүүмжлэлийг   анхаараалтай,  хүндэтгэлтэй хүлээж авах ёстой юм гэв.

«Хүмүүсийн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх хуулийн бүхий л  аргуудаар баталгаажсан байх ёстой. Гэхдээ Оросын иргэдээр турхирах оролдлого нь нийгмийг төөрөгдөлд оруулж, нийгэмд хагарал гаргаж буй нь хэрэгжүүлэшгүй юм.  Бид тэдгээр өдөөн хатгагч болон хэт даврасгдыг үүнд  нийгмийг татан оролцуулахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Бидний дотоод хэрэгт гаднаас оролцох явдлыг ч зөвшөөрөхгүй.Орос улсад ардчилал, эрхч чөлөө хэрэгтэй болохоос эмх замбараагүй байдал огт хэрэггүй» Дмитрий Медведев тэмдэглэлээ .

Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев оросын улс-төрийн системд цогцолбор шинэчлэлийг хийхийг санал болгов. Тухайлбал, бүс нутгийн удирдагчдын  сонгуулийг шууд санал хураалтаар, намуудыг хялбарчилсан аргаар бүртгэх, Төрийн думын сонгуулийн системийг өөрчлөх.

Орос улсад жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх болон  шинэтигэлийн ашигийг хүртэхийн тулд дээд зэргийн өргөн боломжуудыг олгох.  Эдгээр нь  орчин үеийн үйлдвэрийг бий болгох хөрөнгө татахад шаардлагатай юм. Энэ чиглэлд амжилттай ажлын гол нөхцөл бол макроэдийн засгийн тогтвортой дэмжлэг байх  юм. 

Өнөөдрөөс тус улсыг амаргүй үе хүлээж байна. Дашрам хэлэхэд,  Орос улс хямралын шалгалтыг нэр хүндтэй давсан, ингэхдээ амаргүй нөхцөлд ихийг бүтээсэн. Дөрвөн жилийн хийсэн ажлын дунд  ДХБ-д элссэн явдал юм.

Ерөнхийлөгч Орос, Белорус, Казахстан улсуудын байгуулсан   Гаалийн холбооны ажлаа эхэлсэн тухай цохон тэмдэглэв. Түүний илгээлтийн бас нэгэн чухал  хэсэг нь орос-америкийн ПДХС-ийн тухай гэрээ байгуулсан явдал байлаа. Орос улс БРИКС-ийн болон ШХАБ-ын хүрээнүүдэд  олон төлөвлөгөөт хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

Дмитрий Медведев өөрийн ажлыг дүгнэн хэлэхдээ «Би надад нэг л зорилго  тавьж байлаа. Энэ бол оросын хүн амын амьдралыг аль болохоор аз жаргалтай байлгах. Манай орны иргэд аль болохоор  аюулгүй байж, өвгөд хөгшид маань  хүүхэд, ач нарынхаа ирээдүйн төлөө зоволгүй байлгахын төлөө. Чухам ийм учраас эдийн засгийн болоод  улстөрийн тогтвортой байдал хэрэгтэй юм» гэлээ.

Ерөнхийлөгч илгээлтийнхээ төгсгөлд Оросын иргэдийг бие биенийгээ сонсч, нийгмийнхээ бодол санаанд чих тавьж байхыг уриалсан юм. “Бид эхэлсэн зүйлээ дуусгах ёстой. Оросын  нийгмийн шинэчлэл үргэлжилж байна” гэж ерөхийлөгч Дмитрий Медведев үгээ дуусгалаа.