Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев ПДХСийн асуудлаар болон Европын аюулгүй байдлын шинэ Гэрээний тухай асуудлуудаар хийх яриа хэлэлцээнд  угтан хөдлөнө гэдэгт найдаж байна.  “Манай гадаад бодлого геополитикийн хөгжлөөс шалтгаална.  Улс орныг аюулгүй байдлаар хангах болон  бусад улс орнуудтай түншийн харилцаа тогтоохдоо өөрийн иргэдийн сонирхолд нийцүүлнэ “гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев  өнөөдөр парламентын өмнө тавьсан илгээлтдээ дурьдлаа.  “Саяхан би манай   ПДХС-д  хандах зарчмын  хандлагын тухай ярьсан гэж тэр сануулав.  “Бид манай түншүүдтэй    үр бүтээлтэй яриа, хэлэлцээ болон бодит ажлын тухай  ярихад нээлттэй  байгаа” гэдгийг дахин хэлье. “ Итгэлцлийн уур амьсгалыг хадгалахын тулд  харилцан ашигтай шийдвэр гаргахад  угтан хөдлөнө гэдэгт найдаж байгаагаа Оросын ерөнхийлөгч илэрхийллээ. “Түүнчлэн Европын аюулгүй байдлын шинэ гэрээн дээр бид ажлаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа”  тэр хэллээ.