0Ойрхи Дорнод ба Хойд Африкийн хэд хэдэн улсад тэмцэл хөдөлгөөн үргэлжиж байгаа нь аялал жуулчлалд олон тэрбумын хохирол учруулав. Аялагчид дуртайяа амарч байсан бүс нутгууд  адал явдлын аялал жуулчлалын халуун цэг болон хувирч байна. Орос улс өөрийн аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх томоохон төлөвлөгөөтэй байна.

 Манай орны аялал жуулчлалын салбар амжилт гаргаж, ирээдүйдээ өөдрөгээр хандаж байна. Гэвч 2011 онд дэлхий даяар аялалд багагүй саад тотгор учрав. Фукушима АЦС-ад осол гарснаас хойш жуулчдыг Японооос яаран нүүлгэснийг санаж байгаа биз. Египетийн хувьсгал Улаан тэнгист очиж амрах оросын оршин суугчдын тоог эрс цөөрүүлэв.

Тайландын аюултай үер тийшээ очих аялагчдын тоог багасгав. Гэвч оросын оршин суугчид бол онцгой аялагчид гэж Оросын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Майя Ломизе үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Энэ онд аялал жуулчлалын зах зээлийн түүхийн том амжилтыг ахиулна гэж Оросын статистикийн газраас мэдээлсэн. Эх орондоо болон гадаадад амрасан манай иргэдийн тоо 2010 оныхоос илүү олон байна» гэв.

Гэвч эрс хувирал гараагүй байсан бол дээрх үзүүлэлт ба аялал жуулчлалын бизнесийн орлого илүү өндөр байх байлаа. Ялангуяа «арабын хавар» гэгч хүчит цохилт өгөв. Энэ оны 2-р сараас 4-р сарыг дуустал Хургад, Шарм-эль-Шейх руу хийх онгоцны нислэгүүдийг хориглов. Ааялагчдын тоо 40 хувиар буурав. Үүний улмаас олон арван сая долларын хохирол хүлээсэн. Тайландад тавьсан найдвар бас бүтсэнгүй.

Одоо оросын аялагчид Грек, Испани, Арабын нэгдсэн Эмирт  улсад амрахыг сонирхож байна. Грекэд очиж амрасан хүмүүсийн тоо бараг 60 хувиар нэмэгдлээ. Испанид аялсан оросын хүн амын тоо 2010 оныхоос 50 хувиар илүү олон болсон учир манай иргэд испанийн бүр 10 хотод урт  хугацааны виз авах боломжтой болсон. Арабын нэгдсэн Эмирт улс мөн үзүүлэлтээр гуравт орж байна. Тус улсад очиж амарсан оросын оршин суугчдын тоо өнгөрсөн оныхоос 35 хувиар илүү байна.

Үүний хамт 2011 онд эх орондоо амрасан  оросын аялагчдын тоо гадаадаар аялагсадаас хоёр дахин илүү их байна. Аялал жуулчлалын компанийн ажилтнуудаас дотоодын аялал жуулчлалд гойд анхаарал тавьж байна. Түүнчлэн гадаадын аялагчдын тоо 10 хувиар нэмэгдэв. Тэдний тоо олширно гэж зах зээлийн шинжээчид үзэж байна. Гадаадын жуулчдыг нэмэгдүүлэх нь хэтийн төлөвтэй чиглэл хэмээн Геннадий Боровиков үзэж байна.

Тэр хэлэхдээ «Олимпийн наадам ба 2018 оны хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах тэмцээн зэрэг гайхамшигт хоёр үйл явдал манайд болох юм. Гол гол барилга байгууламжийг барьж дуусах 2013 оноос эхлэн  Орост ирэх гадаад иргэдийн тоо эрс нэмэгдэнэ. Зочид буудлын төлбөр одоогийнхоос хямд болно. Нисэх онгоцны буудал, зам зэрэг дэд бүтэц сайжирна. Ойрын үйл явдлуудыг тэсч ядан хүлээж байна» гэв.

Москва-Санкт Петербург-«Алтан цагариг» уламжлалт чиг замаас гадна экологийн чиглэлийг хөгжүүлж, Байгал, Камчаткийн хойг, Алтайг гадаадынханд сонирхуулна.