Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Сколково” шинэтгэлийн төв нь арван жилийн хугацаанд  шинжлэх ухааны болон шинэтгэлийн салбарын  оросын анхны дэлхийн хэмжээний төсөл болоод араасаа ижил төслүүдийг дуудна гэдэгт итгэлтэй байгаа аж. Ерөнхийлөгч "Сколково" төвийн талаар сануулахдаа, тэнд 300 гаруй компаниуд шилдэг тэргүүний судалгаа, шинжилгээ явуулж бйагаа бөгөөд орчин үеийн технологийн их сургулийг барьж байгуулж байгаа тухай  ярьсан юм.  "Сколково" эрдэм- шинжилгээний төв нь дэлхийн шилдэг тэргүүний компаниудтай гэрээтэй ажиллаж байна. “Сколково“ дэлхийн чанартай төслийг амжилттай хэрэгжүүлэхэд 30 жилийн дараа  шинжлэх ухаан, боловсрол болон шинэтгэлийн салбарт тэргүүн зэргийн  үлгэр жишээ байх  болно.  Эхний нэг  номер болно гэдэгт би итгэлтэй байна”гэж  ерөнхийлөгч Медведев Кремльд парламентын өмнө илгээлтээ тавихдаа онцлон тэмдэглэв.