Орос улсын эрх баригчид авилгын эсрэг  тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев парламентын өмнө тавьсан илгээлтэндээ дурьдлаа.  Төрийн тэргүүн мэдэгдэлдээ   Орос  улсад “авилгын эсрэг томоохон ажил “явагдаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд  Орос улс  олон улсын конвенцид нэгдсэн юм.  Энэ оны эхний хагас жил гэхэд 3 000  гаруй төрийн албан хаагчийг  хариуцлагад татжээ.  Хээл хахуулийн эсрэг тэмцэл  эхэлсэн, бид түүнтэй шийдвэртэй, системтэй тэмцэх болно-гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.  Үүний тулд зарим тохиолдлуудад төрийн албан хаагчийн  орлогод яагаад ч нийцэхгүй, зарлагад  нь  хяналт тогтоох хэрэгтэй юм гэж ерөнхийлөгч үзлээ.  Үүнд  газар болон үл  хөдлөх хөрөнгө, үнэт цаас болоод  томоохон зарлагуудыг декларацжуулах тухай ярьж байв. Ерөнхийлөгч  цааш нь төрөл төрөгсөд, ойр дотных  нь хүмүүсийн удирддаг төрийн бүтцүүд  болон компаниудын  хооронд арилжаа хийхэд хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.