Ерөнхийлөгч Дмитрий Медведев Орос улсын  улс-төрийн системийг шинэчлэхийг  санал болголоо. Орос улсын удирдлага нь ажиллах хугацаандаа засгийн удирдлагын хүрээнд удирдлагын иж бүрэн шатчилсан төслийг  хэрэгжүүлнэ гэж  ерөнхийлөгч  Парламентын өмнө Кремльд тавьсан илгээлтдээ тэмдэглэлээ .  Төрийн думд багц хуулийн төслийг өргөн барина. Түүнийг хэрэгжүүлснээр эрх баригчдын бүрэн эрх болон бүс нутаг, хотуудын  төсвийн  нөөцөд жинтэйгээр дахин хууваарилалт хийх боломжтой юм.  Д.Медведев цааш нь хэлэхдээ төвийн болон бүс нутгийн сонгуулийн комиссийг байгуулах дүрэм журмыг улс-төрийн намуудын төлөөлөгчдийн газрыг өргөжүүлсний дараа   өөрчлөлт хийх  шаардлагатай байгаа тухай дурьдсан юм.   Төрийн думын сонгуулийн системд оруулах өөрчлөлтүүдийн тухай ярихдаа, тэрээр 225 тойргийн сонгогчид   депутатуудын  хэлхээ холбоог бэхжүүлэх нь зүйд нийцэж байгаа тухай  цохон тэмдэглэсэн юм.  “Энэ нь нутаг дэвсгэр бүр дээр өөрийн парламентын төлөөлөгчтэй байх боломжийг нээж өгч байгаа юм”  гэж Дмитрий Медведев хэллээ. Мөн  Холбооны субъектуудын удирдагчдыг сонгохдоо шууд санал авах шаардлагатай байгаа тухай онцлон тэмдэглэв.