Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев ерөнхийлөгчөөр ажиллах хугацааныхаа гол амжилтанд хүрсэн зүйлээр Орос улсыг онцын үр дагавар үгүй дэлхийн санхүүгийн хямралыг даван туулсан явдал  гэж үзэж байна. Тэрээр Холбооны хурлын өмнө жил бүр тавьдаг уламжлалт илгээлтэндээ нефтийн орлогоос улсын нөөцийг бэхжүүлэх нь улсын ухаалаг бодлого байсаар байна гэж цохон тэмдэглэв.  Орос улс эдийн засгаар дэлхийд зургадугаарт  орж байна.   Энэ жил Орос улсын түүхэнд ханшны бууралт хамгийн бага байгаа бөгөөд 7 %  байна. Оросын ДНБ  энэ жил өсч, 4 орчим хувь болсон.  Энэ нь  тэргүүлэгч бусад орнуудын сэргэлтийн хурд юм.  Оросын төрийн зээл хамгийн бага түвшинд байна.  Эрх баригчид нийгмийн асуудлаар хүлээсэн бүх үүргээ биелүүлж байна.   Тэтгэвэр тэтгэмж болон төсвийн байгууллагуудын  цалин хямралын өмнөх үед төлөвлөж байснаас    нэмэгдсэн.  Улс оронд хүн амын тоо амжилттай өсч байна.  Эх,үрсийн бодлого хямралын үед  эерэг үр дүнгээ өгч байна гэж Ерөнхийлөгч илгээлтдээ тэмдэглэлээ.