Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэлдээ, Орос улсад ардчиллыг хөгжүүлэх нэрийдлээр нийгэмд эмх замбараагүй байдлыг  үүсгэж болохгүй юм.  Төрийн тэргүүн Кремльд парламентын  өмнө тавьсан илгээлтэндээ   хүмүүсийг турхиран  нийгмийн дотор хямрал  бий болгохыг  тэвчихгүй.  “Өдөөн хатгагчдад  болон хэт даврагсдад нийгмийг өөрийн балмад явдалд татан оролцуулах болон дотоод хэрэгт гаднаас оролцох боломж олгохгүй “гэж  мэдэгдэв.  Энэ тухай   Медведев Оросын парламентын өнгөрсөн  сонгуулийн тухай асуудлыг хөндөснийхөө дараа хэллээ.  Тэр хэлэхдээ т  сонгуулийн дүнд янз бүрийн мэдэгдэлүүд их ирсэн. Орос улсад, гадаад орнуудад, зарим нь сонгуулийн дүнд сэтгэл ханамжтай байхад, зарим нь сэтгэл дундуур байх жишээтэй ”. Ерөнхийлөгч тэмдэглэхдээ,   Орос улсын эрх баригчид улсын инститүцүүдийн  болон зарим албан тушаалтнуудтай холбоотой ямарч  шүүмжлэлд хүндэтгэлтэй хандаж, хэрвээ энэ нь шудрага шүүмжлэл байх юм бол дүгнэлт хийх болно. Д. Медведев үгийн эхэнд  Төрийн думын 6 дахь удаагийн депутатуудад ажлаа эхэлж буйд нь  баяр хүргэж, бүх асуудлаар  яриа, хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.