Пхеньян нь БНАСАУ ын удирдагч таалал төгссөний дараах   байдлаас  яаралтай тогтворжих нь тус улсын үндэсний сонирхолд нийцнэ гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак пүрэв гаригт мэдэгдлээ.  БНАСАУ-тай дайсагнал үгүй гэдгийг харуулахын тулд Өмнөд Солонгос  дээд зэргээр Хойд Солонгостой  харилцагаа зөөлрүүлэх байр суурьтай байна гэж тэр нэмж хэллээ. Тэрээр Өмнөд Солонгосын гол улс-төрийн намуудын удирдагчидтай хийсэн уулзалт дээр “дээд зэргээр уян хатан чанар гаргах газар бий “гэж тэр хэлжээ. Солонгос хоорондын харилцаа нь ерөнхийлөгч  Ли Мен Бакийн засаг захиргаа  засгийн эрхэнд ирэх  2008 оноос хурцадсан юм.  Шинэ ерөнхийлөгч Хойдсолонгост тусламж үзүүлэх болон  БНАСАУ тай цөмийн хөтөлбөрийн цөмийн зэвсгийг хорогдуулахтай холбоотой  эдийн засгийн бодит алхмуудыг хийхийг зогсоосон юм. 2010 онд Шар тэнгист өмнөдсолонгосын “Чхонан” цэргийн усан онгоцыг БНАСАУ ын эргийн харуул буудснаас хойш  хоёр талын харилцаа муудсан юм.