Москвад  ер бусын дулаахан өвөл болж байгаа бөгөөд шөнөдөө 0 хэмээс бараг буухгуй  хоёр хоног болж байна. Москвад өглөө  сэргэсэн цас үргэлжлэн орсоор байна гэжэ Интерфакс агентлагт Москвагийн болон Москва орчмын ус цаг уурын газраас мэдээлжээ. Хоногт 11-15 см цас орох аж. Өчигдөр 15 см  цас оржээ. Оросын нийслэлд орсон цас холбооны сувгуудын дэлгэцнээ гарч байна.  Москвагийн эрх баригчид гудамж талбайд цас арилгах техникийнхээ тоог нэмж байна. 12 мянга орчим цас хураах  нэгж техник, 3 мянга гаруй самосвал ажиллаж байна. Москвагийн жолооч нар олон цагийг замын бөглөрөөнд өнгөрүүлж байна. Пүрэв гаригийн өглөө Москвагийн гудамжны хөдөлгөөн   арван баллын шаталбараар 9 баллтай тэнцэж байв. Москвагийн онгоцны буудлууд хэвийн ажиллаж байна.

Гэрэл зураг