Дээрхийн Гэгээн XIV Далай-лам оросын буддийн шашинтнуудыг нигүүлсэнгүй байж  “би”гэдэг үгнээс татгалзаж, өөрийн дайснаа хайрлаж байх “сургааль “ хайрлав. Нөгөөтэйгүүр буддийн шашны тэргүүн  оросын залгамжлагч нартаа  хуурамч лам, хуврагануудаас сэрэмжлэхийг уриалжээ. Энэ долоо хоногт Далай-лам оросын буддийн шашинтнуудтай  өөрийн  Дхарамсалаа дахь/Энэтхэгийн хойд хэсэг/ ордонд  хэд хэдэн уулзалт хийсэн юм.Хичээлийн үеэр  Далай-лам  энэрэнгүй байхад “ хүмүүс, адгуусын хооронд хатуу ялгаа үгүй” яагаад гэвэл бүх амьд амьтан  зовохыг хүсдэггүй,  аз жаргалтай байхыг  хүсдэг”гэжээ.  Далай-ламтай Дхарамсалаанд хийсэн уулзалтанд  Оросын 1,5 мянга орчим  иргэд иржээ. Оросын улсын Буриад, Халимаг, Тува, Москва, Санкт-Петербургээс  болон бусад томоохон хотоос буддийн шашинтнууд оролцсон  гэж  РИА Новости    мэдээлжээ.  Дээрхийн Гэгээн Далай-ламтай  золгохоор  Энэтхэг, Хятад, Монгол, Япон, АНУ болон дэлхийн бусад орноос 7 мянга орчим сүсэгтэн олон ирсэн аж.