Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр ерөнхийлөгчийнхөө хугацааны  хүрээнд сүүлийн удаа Холбооны улсын хуралд /Оросын парламентад/ илгээлтээ тавина. Энэхүү арга хэмжээ нь12-р сарын 4-нд явагдсан сонгуулийн дүнгээр бүрэлдэсэн   ойрын 5 жил ажиллах депутатуудын шинэ корпустай хийх анхны уулзалт болох юм. Орчин үеийн Орос улсын түүхэнд урьд өмнө ерөнхийлөгчийн Холбооны хуралд тавих  илгээлт он дуусахаас    хэдхэн хоногийн өмнө болж  байсангүй. Хамгийн сүүлд тавьсан илгээлт л 2010 оны 11-р сарын 30-нд болж байсан. Медведев илгээлтээ  12-р сард шинэ парламентын өмнө  тавих бодолтой байгаагаа урьд нь  тайлбарлаж байсан юм.  Ерөнхийлөгч тэмдэглэхдээ, одоогийн  илгээлт бол түүний төрийн тэргүүний сүүлчийн илгээлт юм.  Илгээлтэнд ”бид өнгөрснөө дүгнэн,  ирээдүйн зорилгоо тодорхойлон, шинэчлэлийг улс орон, эдийн засаг, нийгэм болон улстөрийн системд хэрхэн хийж  ажиллах ёстой вэ гэдгийг ярих ёстой юм” гэжээ. Тэр эдгээр бүх асуудлуудад иж бүрэн үзэл бодлоор” хариулахаа амлажээ. Үүнтэй уялдан  Медведев урьдын адил “хүнд” гэж үнэлдэг тус улсын хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулахад шинэ алхмуудыг санал болгож мэдэх юм.  Магадгүй,  Орос улсын  олон улсын санхүүгийн төв бүрдүүлэх төлөвлөгөөний тухай ч ярьж болох юм.  Ерөнхийлөгчийн илгээлт нэг цаг үргэлжилж, телевиз, радиогоор  шууд нэвтрүүлнэ.